Нүүрсний хулгайг эсэргүүцсэн иргэдийн жагсаал 17 дахь өдрөө төв талбайд үргэлжилж байна.
Сүхбаатарын талбайд хонож байсан иргэдээс өнөөдрийн хяналтын сонсголд таван хүнийг оролцуулжээ. Энэ талаар "Суулт зарлаж, хонож байгаа иргэдээс осгосон тохиолдол байхгүй. Ташаа мэдээлэл олон нийтэд хүргэж байна" гэж иргэдийн төлөөлөл мэдэгдлээ.
Иргэдийн зүгээс хууль хяналтын байгууллага нүүрсний хулгайтай тэмцэх ажлаа эрчимжүүлэхийг шаардаж, дэмжигч биш тэмцэгч байгаасай гэдгээ илэрхийлэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.