СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-12-21

🔴LIVE: Б.Бат-Эрдэнэ: Гадна, дотны хөрөнгө оруулагчдыг үргээсэн эвгүй арга хэмжээ болж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд мэдээлэл өгч байна. Нүүрсний хулгайд нэр нь дурдагдсан УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн болон Д.Бат-Эрдэнэ нар байр сууриа илэрхийлэв. 

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн: 

-Сонгуульд нэр дэвшээд явж байхад буюу 2020 оны тавдугаар сарын 6-нд хуулийн байгууллагад мэдүүлэг өгсөн. Би нүүрс тээврийн компанитай байсан. Үүнийгээ нууж байгаагүй. Нүүрс тээврийн компани нүүрс хулгайлах ямар ч боломжгүй, хилээр гаргах ямар ч боломжгүй шүү дээ.

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ: 

-Нээлттэй сонсголыг сөрөг хүчнээс зохион байгуулж байгаа учраас хойшлуулах ямар ч асуудал байхгүй. 

Мөргөцөг бол хоёр компанийн хоорондын асуудал. Орон нутгийн өмчит "Тавантолгой" компани 3000 хувьцаа эзэмшигчтэй. Ийм компани руу орж байгаа нь гадна, дотны хөрөнгө оруулагчдыг үргээсэн, эвгүй арга хэмжээ болж байна даа гэж харж байгаа. 

Одоогоор намайг хуулийн байгууллагаас дуудсан зүйлгүй, дуудвал очноо. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.179.26.129

Сү ,Батболд ,Ажнай Батэрдэнэ,Х.Баттулга нар хамгийн том нүүрсний хулгайчид .Эдгээр хүмүүсийг хамгаалж байдаг шүүх , прокурорыг цэвэрлэх хэрэгтэй .Үүнийг ерөнхийлэгч Хүрэлсүх хийж чадна өөр хэнч юуч өөрчилж чадахгүй

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.