Нүүрсний ерөнхий хяналтын сонсголын үйл явц, бусад асуудлаар аюулгүй байдал судлаач, докторант Т.Төрболдтой ярилцлаа.
Аюулгүй байдал судлаач, докторант Т.Төрболд:
-Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулалтад орсон хэсэг бүлэг хүмүүс эмх замбараагүй байдал үүсгэж түр завсарлуулаад байна. Нэгдсэн байдлаар их танхимд сонсгол үргэлжлэхээр төлөвлөж байх шиг байна. Гэхдээ хяналтын сонсголыг зохион байгуулахгүй, эмх замбараагүй байдал үүсгэнэ гэсэн зүйл ч бас яригдаж байна. Тэгэхээр нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон хүмүүс энэ үймээн самууны ард байна уу гэж хардаж байна. Бүр тодруулбал нүүрсний хулгайд шууд болон шууд бусаар хулгайтай холбогдсон улс төрчид байна. Өнөөдөр үймээн самуун гаргасан хүмүүс нь Ажнай Д.Бат-Эрдэнийн талын хүмүүс байна. Түүний удирдлагаар ажиллаж байна гэсэн мэдээлэл байна.
Мөн шууд бусаар холбогдсон оффтейк гэрээ хийсэн Голомтын Д.Баясгаланг энэ сонсголыг хийхгүй байх сонирхолтой байна.
Хууль хяналтын байгууллагын удирдлагууд энд ирсэн учраас албан ёсны асуулт асуухаар бэлтгэсэн байсан. Нэр холбогдсон хүмүүс өөрийн тайлбараа хийх эрхтэй. Иргэдийн өнцөг нь хууль хяналтын байгууллагын гаргасан нэрстэй нийцэх ёстой гэж үзэж байна.
Өнгөт хувьсгал руу түлхчих вий гэдэг айдас байгаа. Ер нь хөндлөнгийн хяналт хийгээд явж байна.
Нэр холбогдсон хүмүүст хилийн хориг тавих ёстой гэж үзэж байна. Гэсэн ч зарим нэг улс төрчид гараад явчихаад байна. Уул нь өнөөдрийн ерөнхий сонсголд ерөнхийлөгч асан Х.Баттулга ирж оролцох ёстой байсан. Өнөөдрийн хяналтын сонсголоор үр дүн гарах байх гэж найдаж байна гэсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.