Ерөнхий хяналтын сонсгол түр завсарласантай холбоотойгоор УИХ-ын гишүүн Т.Энхтүвшингээс байр суурийг нь сонслоо.
УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин:
-Хяналтын сонсгол хийх журам байгаа. Тус журамд УИХ-ын гишүүд сонсголын үйл ажиллагааг явуулна гэж заасан байгаа. Уул нь энэ удаагийн хяналтын сонсголыг иргэдээ оролцуулсан нээлттэй байдлаар хийхээр төлөвлөж байсан. Гэвч орж ирсэн хүмүүс нь өөрсдөө сонсгол хийлгэхгүй байна. Замбараагүй байдал үүссэн учраас түр завсарлачихаад байна.
Нүүрсний хулгайн хэрэгт нэр нь холбогдоод байгаа 17 хүнд мэдэгдэл ирүүлээгүй гэж сонссон. Шалгуулж байгаа хүмүүс ч өөрсдөө мэдээгүй байгаа юм байна лээ. ХЗДХ-ийн сайд нэр бүхий улс төрчдийн нэрийг зарласныг буруу гэж үзэж байна. Нэгдүгээрт, тухайн шалгуулж байгаа хүмүүс өөрсдийг нь шалгаж эхэлснийг мэдэгдэх ёстой. Хоёрдугаарт, шүүх л эцсийн байдлаар гэм буруутайг тогтооно. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хэнийг ч гэм буруутайд үзэж болохгүй. Тэгэхээр буруутай нь тогтоогдоогүй үед нэр зарласан нь буруу.
Ер нь төрийн өмчит томоохон компаниудаа олон нийтийн болгох шаардлагатай гэж би үздэг. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 14.5 хувь нь 1072 хувьцаа гээд иргэдийн өмч байдаг. Үлдсэн хувийг нь зарах, үндэсний компани болгох ажлыг хийх ёстой. Ер нь төртэй холбоотой үйлдвэрүүд болох Эрдэнэт, Дархан, Хөтөл зэрэг үйлдвэрүүдийн засаглалын тогтолцоог өөрчлөх ёстой гэсэн байр суурьтай байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ муу Энхтүвшин чинь Алаг толгойн нүүрс Улаанбадрахын урантай холбоотой хардаж байна аа
Их хурлын гишүүд дотор Энх-түвшин гишүүнийг зөвт хүн аливаад нухацтай ханддаг,Төрийн түшээдийн нэг гэж боддог доо.Аймгаа удирдаж байсан, иргэдийн сэтгэгдэл өндөр байдаг юм билээ.