“Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах” ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд 10 цагт эхэлсэн боловч НИТХ дахь АН-ын бүлгийн нөхдөөс болж, 13.00 цаг болж хойшиллоо.
Үймээн үүсгэсэн хүмүүс нь НИТХ дахь ажлын албаны ахлах ажилтан Ж.Энхбат болон Өмнөговь аймгийн АН-ын дэд дарга, УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны дэд дарга Б.Энхмөнх нар байв.
Үүнээс улбаалж, "Өмнөговь аймгийн Ардчилсан намынхан нээлттэй сонсголыг явуулах сонирхолгүй байна" гэж хардахад хүргэлээ. Учир нь тэд эхэндээ "Бидний суусан А танхим хүйтэн байна" гэсэн асуудлыг тавьж байснаа, сүүлдээ "Дэлгэцгүй байна" хэмээн шаардлагаа өөрчилж байсан юм.
Жиргээн дээр хүртэл "Нүүрсний сонсголыг Ажнай, Өмнөговийнхон үймүүлж байна гэнэ. АН зарим нөхөд нь нүүрсчдээ хамгаалаад явж буй бололтой. АН-ыхан нүүрсчдээ хамгаалах даалгавар авчээ" хэмээн бичиж байгаа нь оргүй зүйл биш бололтой.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.