“Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах” Ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд эхэлсэн ч иргэд эмх замбараагүй байдал үүсгэсэн тул 13:00 цаг хүртэл хойшиллоо.
Нээлттэй сонсголд оролцохоор ирсэн хуульч О.Батхүүгийн байр суурийг хүргэж байна.
Тэрбээр, Ерөнхийлөгчийн оролцоотой нэг банкны захирал нэг тэрбум долларын гэрээг ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр авсан. Өмнө нь төмөр зам барьж байгаагүй туршлагагүй компанид оффтейк гэрээгээр өгчихсөн. Нэг тонн нүүрс сүүлийн гурван жилд 190 орчим доллар байхад 60 доллараар өгчихсөн. Ийм асуудлыг бид ярих гэж байна.
Хоёрдугаарт, жагсагчдын шаардлагын дагуу Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулсан. Одоо гэмт хэрэг хийсэн хүмүүст энэ үйлчлэхгүй. Тэд 40 сая төгрөгөө төлөөд хялбаршуулсан журмаар мултраад гараад явчихна. Эрүүгийн хуульд оруулсан тэр өөрчлөлт чинь 12 дугаар сарын 16-аас хойш үйлдэгдсэн гэмт хэрэгт л хамаарна. Түүнээс өмнө нүүрсний хулгай хийсэн хүмүүст үйлчлэхгүй шүү.
Нэмээд хэлэхэд нээлттэй сонсголыг дөрвөн зааланд хувааж хийсэн нь буруу гэж бодож байна. Угаасаа гэмт хэрэг үйлдсэн гэж сэрдэгдэж буй гишүүд нь цагдаа нартайгаа нэг зааланд ороод суучихсан, 17 цагаас хойш иргэдийг асуулт асуухыг зөвшөөрнө ч гэх шиг. Шаардлагыг зөв гэж бодож байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ene medrel muutai lalar ene heleltsuulegt uhsen atsaa shinshilj yavaan. Jinken medrel muutai unguulugch shdee