СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-12-21

🔴LIVE: Б.Найдалаа: Хуулиа өөрчлөхгүй бол хулгайч төрсөөр байх болно

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Нүүрсний хулгайн ерөнхий сонсгол түр завсарлаад байгаа. ХҮН намын УЗ-ийн гишүүн Б.Найдалаагийн байр суурийг сонслоо. 

ХҮН намын УЗ-ийн гишүүн Б.Найдалаа: 

-Ийм том хэлэлцүүлгийн ийм жижигхэн танхимд хийх гэсэн нь л маргаан үүсгэлээ шүү дээ. Нээлттэй сонсголыг зөв хийж хэвшвэл Монгол улсад хэрэгтэй. 

Сонгуулийн тогтолцоо, улс төрийн намын тухай хууль болон санхүүжилтийг шийдэхгүй бол хулгайч төрсөөр байх болно. 40 их наяд төгрөг хулгайлсан гэж байгаа. Сонгуулиар гарч ирдэг мөнгө хаанаас гарч ирдэг нь ойлгомжтой болж байгаа биз дээ? 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.