Нүүрсний нээлттэй сонсголыг НИТХ дахь АН-ын бүлгийнхэн үймүүлэв. Тус бүлгийн ажлын албаны ажилтан Ж.Энхбат болон Өмнөговь аймгийн АН-ын дэд дарга бөгөөд НИТХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Б.Энхмөнх нар санаатай үймүүлж, сонсголыг 13.00 цаг хүртэл хойшлуулав.
НИТХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны ажилтан Ж.Энхбат:
-Ард түмний нээлттэй сонсгол гэчихээд биднийг шууд дамжуулалтгүй танхимд оруулсан. Асуулт асуух эрхгүй танхимд оруулсныг бид эсэргүүцэж үгээ хэлсэн. Нүүрсний сонсгол зохион байгуулалттай үймүүлсэн зүйлгүй. Энэ бол зохион байгуулагчдын бөгсөө хамгаалах гэсэн зүйл. Энэ бол нээлттэй биш, хаалттай сонсгол байна.
Би хоёр зүйл асуух гэж орж ирсэн. "Эрдэнэс Тавантолгой"-д томилогдсон БЭТ Ж.Ганбат гэдэг хүний шийдвэрээр олон улсын ачаа тээврийн жолооч нар ажилгүй болчихлоо. Хоёрт, Хотын дарга Д.Сумъяабазарыг энэ нүүрс тээвэрт холбоотой гэж яригдаж байна. Үүнийг асуух гэж иргэн хүний хувьд орж ирсэн гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.