Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно.
Хуралдаанаар,
-Нийслэл Улаанбаатар хотын авто замын талаар авах зарим арга хэмжээний тухай
-"Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар байгуулах тухай" Засгийн газрын тогтоол
-Мэргэжлийн хяналтын чиг үүргийг салбарын яамдад шилжүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 22 асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна
Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж баталсан.
Тодруулбал:
-Авлига, албан тушаалын хэрэгт өршөөл, уучлал үзүүлэхгүй байхыг Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгасан
-Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журмыг баталсан
-Нийтийн тээврийн зориулалттай шинэ автобусыг Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлсөн
-Өвөлжилт хүндэрсэн зарим аймагт улсын нөөцөөс 50 хувь хямдруулан олгох өвс, тэжээлийн хуваарийг баталсан юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.