Ш.Сайхансамбуу нам шинээр байгуулагдсаныг бүртгүүлэх тухай хүсэлтээ дахин илгээжээ.
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар “Улс төрийн намын бүртгэл хөтлөх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулсан. Уг нэмэлт, өөрчлөлтөөр тус журмын 3.16-д “Улс төрийн намын бүртгэлтэй холбоотой ирүүлсэн өргөдөл, хүсэлт, түүний агуулгыг Улсын дээд шүүхийн цахим хуудаст тухай бүр мэдээлнэ” гэж заажээ.
Дээрх заалтын дагуу улс төрийн намын бүртгэлтэй холбоотой ирүүлсэн өргөдлийн талаарх мэдээллийг дээд шүүхээс өглөө. Ш.Сайхансамбуу нам шинээр байгуулагдсаныг бүртгүүлэх тухай хүсэлтээ дахин илгээсэн байна.
2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр иргэн Ш.Сайхансамбуугаас “... Ардын Чуулган Нам нь 2021.04.04-ний өдөр байгуулагдаж, Их хурлаа хийсэн. Улс төрийн намын бүртгэлд бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд хандсаны дагуу Улсын дээд шүүхээс ирүүлсэн баримт бичиг бүрдэл хангах, Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 21, 26, 01, 29 дүгээр тогтоолын дагуу бичиг баримтыг засаж, бүрдүүлэн Ардын Чуулган Намыг бүртгүүлэх хүсэлтээ уламжилж байна. АЧН нь 1155 гишүүний бүртгэлтэй. Та бүхэн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэх агуулга бүхий өргөдөл ирүүлжээ.
Ш.Сайхансамбуу 1 хавтас, 299 хуудас материалыг Улсын дээд шүүхэд хүргүүлсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.