СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

С.Эрдэнэд холбогдох хэргийг тусгаарлажээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

“Капитал” банкны гүйцэтгэх захирал А.Ариунболд нарт холбогдох хэргээс УИХ-ын гишүүн асан, АН-ын дарга гэх С.Эрдэнэ нарын үйлдлийг тусгаарласан байна. Түүнтэй хамт Нийгмийн даатгалын ерөнхий газар (НДЕГ)-ын даргаар ажиллаж байсан Ц.Уртнасан, Д.Мэндбаяр, тус газрын Санхүү, төлөвлөлт, бүртгэлийн газрын дарга Ч.Чулуунчимэг тэргүүтэй хүмүүсийг холбогдуулан шалгаж байсан юм.

Тэднийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн удирдах албан тушаалыг хашиж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, , НДЕГ-ын харилцах дансны жилийн эцсийн үлдэгдлийг Нийгмийн даатгалын санд буцаан төвлөрүүлээгүй, эл банканд давуу байдал олгож тус сангийн болон Эрүүл мэндийн даатгалын сангийн олон тэрбум төгрөгийг шамшигдуулсан гэх хэрэгт буруутгасан билээ.

Төрийн эдгээр албан тушаалтны нэг, НДЕГ-ын даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгэж байсан Д.Мэндбаяр хэргээ хялбаршуулан шийдвэрлүүлж, 12 сая төгрөгөөр торгуулсан юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
202.55.188.119

Бумдарь тэр их мөнггөийг бүрэн эрхээр нь төлүүүлхэнэ зөв иргэдд банкнаас зээл аваад төлөөд явж байхаднь алдангаа тооцдог алдангаас гарахгүы бол шүүхэд өгнө гэдэг өнөө зэээлтэы хүнэнэ нь нурууньь хугараад ямарч ажил хийж чадахгүүй болсон хүн байдаг хэдэн тэр бумаарнь авсан хүмүүсиийг яахаараа 12 сая аар торгоод явуулдаг юм энэ хууль чинь юу болоод байгаан

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.