СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Капитал” банкны 94 тэрбумын хохирлыг төлж барагдуулжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг байршуулж байсан “Капитал” банканд 2019 онд Монголбанкнаас эрх хүлээн авагч томилж, удирдах албан тушаалтнуудад нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн билээ.

Тэгвэл тус банкны гүйцэтгэх захирал асан А.Ариунболд, гүйцэтгэх захирлын орлогч Б.Янжин, дэд бөгөөд Зээлийн газрын захирал С.Дэлгэрцэцэгт холбогдох хэргийг хууль сахиулах байгууллагынхан шалгаж дуусаад НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Тэднийг Монголбанкнаас тогтоосон банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, зээлийн төвлөрлийн зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаж ажиллаагүйн улмаас “Капитал” банкны хэвийн үйл ажиллагаа алдагдан төлбөрийн чадваргүй болж, тус банканд мөнгөн хөрөнгө байршуулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад их хэмжээний хохирол учруулсан хэмээн буруутгасан юм.  юм байна.

“Капитал” банкийг 2019 оны дөрөвдүгээр сард татан буулгахад байдаг. Үүнээс Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын сангийн нийт 240.3 тэрбум төгрөгийн өр төлбөр байна гэж дүгнэсэн билээ.

“Капитал”-ын удирдлагад холбогдох хэргийг шалгаж эхлэх үед прокурорын байгууллагаас маш зөв арга хэмжээ авч хөрөнгүүдийг нь битүүмжлэн эрх хүлээн авагчдын захиран зарцуулах эрхийг хязгаарласан учраас мөрдөн шалгах ажиллагааны явцад дийлэнх хэсгийг нь төлүүлсэн аж.

Прокурорын байгууллагаас мэдээлснээр дээрх банкны албан тушаалтнуудад холбогдох хэргийн улмаас гэнэ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.