СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Капитал банкны удирдах албан тушаалтнуудад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Нийслэлийн Прокурорын газраас Капитал Банкны удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Тодруулбал, Капитал Банкны гүйцэтгэх захирал А, гүйцэтгэх захирлын орлогч Я, дэд бөгөөд Зээлийн газрын захирал Д нар нь Монголбанкнаас тогтоосон банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, зээлийн төвлөрлийн зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаж ажиллаагүйн улмаас тус банкны хэвийн үйл ажиллагаа алдагдан банкийг төлбөрийн чадваргүй болгож, тус банканд мөнгөн хөрөнгө байршуулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 18.13 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. 

Дээрх хэргийн улмаас иргэн болон аж ахуйн нэгж, байгууллагад нийт 104 тэрбум 651 сая(104,651,000,000) төгрөгийн хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 94 тэрбум 889 сая(94,889,000,000) төгрөг нөхөн төлөгджээ.

Банкны удирдлагын эрх бүхий албан тушаалтан шунахайн, эсхүл хувийн ашиг сонирхлын үүднээс хуулиар тогтоосон банкны төлбөрийн чадвар, банкны өөрийн хөрөнгөтэй холбоотой шаардлагыг хангуулаагүйгээс банкийг төлбөрийн чадваргүй болгосон, эсхүл их хэмжээний хохирол учруулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж эрүүгийн хуулийн 18.13 дугаар зүйлд заажээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.