Дархан цаазат Богд хан уулын янгир зэрлэг нохойнд бариулсан тохиолдол гарчээ. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Байгаль орчны газраас тодруулахад, "Мал эмнэлгийн газар авчирсан боловч шархаа даагаагүй" гэсэн хариулт өглөө.
Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ "Мал эмнэлэг явуулсан ч аварч чадсангүй. Зэрлэг нохой устгалыг Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар хийх хэрэгтэй байна. Шаардлагатай бол устгал хийх компаниудтай хамтарч ажиллая. Зэрлэг амьтдыг хамгаалах нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны үүрэг. Зэрлэг нохдыг цөөн дээр нь устгах нь олшруулахгүй байх хэрэгтэй байна" хэмээн бичжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Sharhaa daalgui gej bichehee bolimoor yumaa daah yostoi yum shig