СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-12-20

Өвсний үндэс Хөвсгөл аймагт 29 дэх төслөө хэрэгжүүлнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши болон Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан нар Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих төслийн гэрээнд гарын үсэг зурав. 

“Хөвсгөл аймгийн Рашаант сумын Ерөнхий боловсролын сургуулийн засварын төсөл”-ийн хүрээнд Хөвсгөл аймгийн Рашаант сумын Ерөнхий боловсролын сургуулийн А байранд их засварын ажил хийгдэх юм.

1972 онд ашиглалтад орсон тус байр нь дээврээс дусаал гоождогын улмаас тааз болон дотор ханын будаг, эмульс хуурч, мөөгөнцөр үүсдэг, хуучрч муудсан модон цонхоор нь гаднаас хүйтэн агаар нэвтэрч, өвлийн улиралд тохиромжтой өрөөний температурыг хадгалж чаддаггүй болсон зэрэг асуудлууд тулгараад байгаа юм. Энэ удаагийн төсөл хэрэгжсэнээр тус сургуулийн сурагчид байнга эрүүл, аюулгүй орчинд суралцах боломжтой болох юм.  Япон Улсын Засгийн газар нь Монгол оронд 1990 оноос өнөөдрийг хүртэл 32 жилийн турш “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн төсөл нь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 586 дэх, Хөвсгөл аймагт хэрэгжих 29 дэх төсөл болж байна. Мөн энэ удаа батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 274,084 ам.доллар (852,950,000 орчим төгрөг) юм.  

“Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийг Япон Улсын Засгийн газар 1990 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хөгжиж буй орнуудын хот болон орон нутгийн засаг захиргаа, боловсрол, эрүүл мэндийн зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг хамтын ажиллагааны төсөл юм.

Тухайн орон нутгийн ард иргэд үр ашгийг нь шууд хүртэх боломжтой төслүүдэд санхүүжилт олгодог бөгөөд санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхэд Япон Улсын гадаад дахь дипломат төлөөлөгчийн газрууд голлох үүргийг гүйцэтгэдэг. Япон улсын Элчин сайдын яам

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.