Оны шилдэг өгүүллэг шалгаруулдаг “Утгын чимэг 2022” наадмын эхний шатны шилдэг арван бүтээл тодорчээ.
Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр зохион байгуулдаг оны шилдэг өгүүллэг тодруулах “Утгын чимэг 2022” наадмын эхний шатанд 80 өгүүллэг ирсэн байна. Удирдах зөвлөлөөс томилогдсон шүүгчдийн бүрэлдэхүүн шүүж дараах 10 өгүүллэгийг шалгаруулжээ.
1. Н.Баасанжав “АЛТАН ЗУУЗАЙ”
2. С.Баттулга “ТЭНГЭР ҮР”
3. Э.Ганболд “АЛГЫН ЧИНЭЭХЭН ГАЗАР”
4. Х.Эрдэнэцэцэг “ГЭРЭЛТЭГЧ ХУЛС МОД”
5. До.Цэнджав “ЦАГААН НОХОЙ”
6. Ц.Цоожчулуунцэцэг “ХИШИГ”
7. А.Ивээл “БУЙД СУМЫН НААДАМ”
8. Л.Дайриймаа “ГАР ХӨРӨӨ”
9. Н.Мөнхсайхан “ДАРДАС”
10. Б.Цогнэмэх “АЙ СҮНЖИДМАА МИНЬ ЭЭ ХӨ”
“Утгын чимэг” наадмын хоёрдугаар шатны шалгаруулалт 2023 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр болно.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.