Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт зохих зөвшөөрөлгүй хашаа барьсан, нийтийн эзэмшлийн зам, талбай, орц гарцыг хаасан хашаа, хайсыг албадан буулгах ажлыг зохион байгуулжээ.
Энэ хүрээнд 38 нэгж талбайн 195.8 га газрыг чөлөөлсөн байна. Тус албадан хашаа, хайс буулгах ажлыг хамгаалалтын захиргааны албан хаагчид болон Налайх дүүргийн ЗДТГ-ын холбогдох алба хэлтсийн 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг гүйцэтгэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.