СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хүүхдийн сэргээн засах 4 дүгээр төв ашиглалтад ороход бэлэн боллоо

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан тусгай сувилал, цэцэрлэг яслийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд сэргээн засах тусгай зориулалт бүхий, олон улсын стандартад нийцсэн төв ашиглалтад ороход бэлэн боллоо.

 

Тодруулбал, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах, Хүүхдийн сэргээн засах 4 дүгээр төвийн бүтээн байгуулалтын ажил дуусаж, дотор заслын ажлыг бүрэн гүйцэтгээд байна.

Энэхүү төв нь 150 хүүхэд хэвтэн эмчлүүлэх ортой бөгөөд амбулаторийн тусламж үйлчилгээг үзүүлэх юм. Мөн хүүхдийн хөгжлийн хоцрогдлыг арилгах, хөгжлийн бэрхшээлийн эрт үеийн илрүүлэг хийх, дэмжлэг үзүүлэхээс гадна хөдөлгөөн засал, хөдөлмөр засал, хэл засал, усан эмчилгээ, бусад багажийн эмчилгээ, сэтгэл засал, нийтийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, өдрийн болон урт хугацааны сэргээн засах эмчилгээ, цочмог ба архаг өвчний дараах сэргээн засах эмчилгээ, хүүхдийн хоол тэжээлийн эмчилгээ үйлчилгээ үзүүлэх боломжтой.

 

Төвийн бүтээн байгуулалтыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, “Мета менежмент” ХХК хийж гүйцэтгэжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.