Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай зэрэг холбогдох хуулиудыг тус тус үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын албан даалгаврын хүрээнд Богдхан уулын дархан цаазат газар, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй хашаа барьсан, нийтийн эзэмшлийн зам, талбай, орц, гарцыг хаасан, мал амьтны нүүдэл, шилжилт хөдөлгөөнд саад учруулсан хашаа, хайс зэргийг албадан буулгах ажил явагдаж байна.
Өнөөдрийн байдлын тус албан даалгаврын хэрэгжилтийн үр дүнд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар нийт 161.6 га талбай, Богдхан уулын дархан цаазат газар нийт 6,5 газрыг чөлөөлөөд байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.