СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН СТАНДАРТУУДЫГ ШИНЭЧИЛНЭ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө


Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг "Зочлох жил" болгон зарласантай холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны дэргэд “Аялал жуулчлалын салбарын нэгдсэн стандартыг боловсруулах, шинэчлэх” -тэй холбоотой асуудлыг шийдвэрлэх дэд ажлын хэсэг байгуулагдаж, Шадар сайд С.Амарсайхан ахлан ажиллаж байна.

"Зочлох жил"-ийн хүрээнд гадаад, дотоодын жуулчдын ая тухтай аялах нөхцөлийг бүрдүүлэх, аюулгүй байдлыг бий болгох, үйлчилгээний чанарыг сайжруулахтай холбогдуулан аялал жуулчлалын салбарт одоо мөрдөгдөж буй стандартуудыг сайжруулах, шинээр боловсруулах ажлын хэсэг 2022 оны 12 дугаар сарын 13-16-ны өдрүүдэд БОАЖЯ дээр ажиллаж байна.

Аялал жуулчлалын салбарт өөрчлөх шаардлагатай MNS 5738:2007 Дэн буудал, Ерөнхий шаардлага, MNS 5927:2008 Зочид буудлын үйлчилгээний чанарын зэрэглэл, үндсэн шаардлага, MNS 6043:2019 Амралтын газар, жуулчны бааз, гэр буудалд тавих Ерөнхий шаардлага, MNS 5231:2003 Жуулчны авто тээврийн үйлчилгээ. Ерөнхий шаардлага, MNS 5283:2022 Гудамж зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгө, аж ахуйн нэгж байгууллагын хаягийн тэмдэгт тавих Ерөнхий шаардлагуудыг өөрчлөх юм. Түүнчлэн цаашид олон улсад мөрдөгдөж буй аялал жуулчлалын салбарын зарим стандартуудыг боловсруулах зайлшгүй шаардлагатай тулгарч байна.

Тиймээс Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьсан энэ үед салбарын стандартыг шинэчлэх, шинээр боловсруулах, хэрэглээнд нэвтрүүлэхэд БОАЖЯ болон салбарын төлөөллийн хамтын ороцоотой ажиллаж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.