Монгол Улсын Их Хурлын 2020 оны 46 дугаар тогтоолоор Гутайн даваа-Хөмүүл голын эхийг байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтанд авсан.
Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/307 тоот тушаалаар тус цогцолборт газрын хамгааллын асуудлыг Онон-Балжийн БЦГ-ын хамгаалалтын захиргаанд дахин хариуцуулсан.
Тус хамгаалалтын захиргаа нь Гутайн даваа-Хөмүүл голын эхийн БЦГ-ын дотоод бүсчлэлийг 9 шалгуур үзүүлэлтээр тогтоож, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны А/67 тоот тушаалаар батлуулсан байна.
Үүнтэй холбоотойгоор тус цогцолборт газрын менежментийн төлөвлөгөөг боловсруулан батлуулахаар төлөвлөж, 2022 оны 12 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд анхан шатны хэлэлцүүлгийг орчны бүсийн Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумдад хийлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.