Нийслэлийн прокурорын газраас “Тавантолгой Транс” ХХК-ны гүйцэтгэх захирал ажилтай Д.Дагвадорж, “МБМтранс” ХХК-ны гүйцэтгэх захирал ажилтай Г.Мөнхдөл, “ Зун Мен” ХХК-ны гүйцэтгэх захирал ажилтай, эмэгтэй Ши Шао Хуа нарыг яллагдагчаар нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай саналыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, Нийслэлийн прокурор, яллагдагч нарын өмгөөлөгч нарыг оролцуулан хянан хэлэлцжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан / Гэмт хэрэг дахин үйлдэх талаар үндэслэл бүхий баримт, байгаа бол яллагдагчийг цагдан хорих шийдвэр гаргана / гэснийг үндэслэн Д.Дагвадорж, Г.Мөнхдөл, Ши Шао Хуа нарыг нэг сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэжээ.
Учир нь яллагдагч нарын холбогдсон гэмт хэрэг нь нийгэмд эдийн засгийн хувьд аюултай байгаагаас гадна яллагдагч нар хэрэгт ач холбогдол бүхий баримтуудыг өөрчлөх, устгах, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж болзошгүй гэж үзэж шүүх шийдвэрээ гаргасан байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.