СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2022-12-19

🔴LIVE: Манай улс нүүрсээ 2-р сарын 15-наас эхлэн биржээр арилжаална

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Уул уурхайн биржээр ирэх хоёрдугаар сарын 15-наас нүүрсээ арилжаалж эхэлнэ гэж УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар мэдээлэв.

Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар:

-Биржээр эхний ээлжид нүүрс, зэс, төмрийн хүдрийг зарна гэж төлөвлөж байна. Засгийн газрын баталсан журмаар тэр хүртэлх хугацаанд нүүрсээ зарна. . Манай улс сард 3 сая, жил 36 тонн нүүрс гардаг. Эхний ээлжид 1 сая тонныг биржээр зарна гэж тооцоолж байна. Бирж байгуулахаас өмнө туршиж үзэж байна. Монголын хөрөнгийн биржийн дор бүтээгдэхүүнээ зарна. 

Биржээр нүүрсээ зарлах гэж байгааг худалдан авагч талынхан маань сонирхож байна гэдэг мэдээлэл байна. 2-р сарын 15-ны өдрөөс биржээр зараад эхэлчих байх гэж бодож байна. Ер нь биржээр ингэж зарах нь хариуцлагыг хоёр талдаа зоож өгсөн. Шимтгэлийн төлөө журмаа зогсоохгүй тулд үүнийг зохицуулж өгсөн. Эрдэнэс Тавантолгой, Тавантолгой гээд бүх компаниуд өөрсдөө хил дээр нүүрсээ аваачиж өгнө. Дундын тээвэр гэж байхгүй. Энэ бол дэлхийн жишиг, энэ нь хулгайн нүүрс, олон төрлийн үнэ, АМНАТ гэх зэрэг олон зүйлс цэгцэрнэ гэж бодож байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.