СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-12-19

🔴LIVE: Т.Доржханд: Хамгийн том хулгай хийсэн хүнээ тавиад явуулчихлаа

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

ХҮН намаас цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал зарлалаа.

УИХ-ын гишүүн Т.Доржханд: 

-УИХ нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар нээлттэй сонсгол явуулах гэж байна. Нээлттэй хэлэлцүүлэгт "Эрдэнэс Тавантолгой"-н хуучин удирдлага Б.Ганхуяг, АТГ-аас нэрлэсэн УИХ-ын таван гишүүний яриаг сонсож, мэдүүлэх авахаар төлөвлөж байсан. Гэтэл эхнээсээ зугтааж байна. Х.Баттулга эрүүл мэндийн шалтгаанаар явсан гэсэн. .

Өмнө нь би яллагдагчаар татагдсан, АТГ-аас дуудсан хүмүүстээ хилийн хориг тавиарай, зугтаачих вий гэж олон удаа шаардаж байсан. Гэтэл эхнээсээ зугтаачихлаа. Одоо хилийн хоригоо тогтоо. Тэгэхгүй бол энэ хулгайчид чинь гараад дууслаа. Үлдэхгүй юм байна. . Иргэдийнхээ өмнө эр зоригтойгоор асуудлаа тавьж чадахгүй, ийм өөдгүй, арчаагүй, эр зориггүй  улс төрчид байна.

Улс төрийн намын хувьд бид хэрэг мөрдөн байцаалтад нөлөөлж болохгүй тул албан бичиг явуулж болохгүй. Иймд хэвлэл мэдээллийнхнээр дамжуулж хэлж байна.

Тодруулбал, нэг хүн гараад явчихлаа, одоо хэнд  хариуцлага тооцох вэ? АТГ-ын мөрдөн байцаалт хийж байгаа залуу руу битгий хандаарай. . Энэ хүмүүс буруугүй гэвэл Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг ярина. Энэ бол хамтарч хулгай хийсэн хамсаатнаа явуулаад байна гэж ойлгогдохоор байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
192.82.67.173

HURELSUH HOLBOOTOI

Зочин
2 жилийн өмнө
103.229.122.135

Баттулгааа бүү дахиж ирээрэй

Иргэн
2 жилийн өмнө
192.82.70.233

Яааг үнэн женко муу хүүрийг интерполоор олж ирээд шоронд шааж байгаад байцаах хэрэгтэй шүүх прокурор энэ нөхөртэй хэтэвчээрээ холбоотой хардаж байна аа

Иргэн
2 жилийн өмнө
192.82.70.233

Очсон газараа үхээрэй муу хүүрээ

Зочин
2 жилийн өмнө
59.153.115.164

МАН-хан л энэ нүүрсний хэрэгт огт оролцоогүй болж эцэст нь дуусах юм байна. Гэхдээ уг нь МАН Засгмйн эрх 100 хувь аваад 8 жил болоход уг нь ардчилалынханыг бүгдийг нь баривчилж шоронд хийчихээ биз дээ, одоо үлпсэн гэнц хоёрыг нь баривчил гээд энэ Доржханд болон ХҮН гэж охин намыхан нь шаардаад байгаа юм байж

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.