СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-12-19

Тэс голын мөс цөмөрч ачааны автомашин суужээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Тэс голын мөс цөмөрч ачааны автомашин суужээ. Аврагчид тус автомашиныг 1 цаг 15 минут ажиллан, татан гаргажээ.

Ховд аймгийн онцгой байдлын газрын Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг тус газарт очиход Манхан сумаас Өөш гэдэг газрын чиглэлд зорчиж явсан малчин Ч-ын “портер” загварын ачааны автомашин Тэс голын мөсөнд цөмөрч суусан байжээ. Иймд аврагчид суусан автомашиныг 1 цаг 15 минут ажиллан татан гаргасан байна. Автомашинд жолооч, дөрвөн зорчигчийн хамт зорчиж байсан бөгөөд биеийн байдал хэвийн гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Гол, нуурын мөс цөмөрсөнтэй холбоотойгоор он гарсаар 27 удаагийн дуудлага ОБЕГ-т ирсэн бөгөөд алба хаагчид 21 иргэний амь насыг авран хамгаалжээ. 

Манай орны ихэнх гол мөрөн, нуурын мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч олон жилийн дундаж болон 2021 оны мөн үеийнхээс 5-30 см нимгэн, нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа юм. Иймд мөсөн дээр зорчихгүй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.