СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Авлига, албан тушаалын хэргийн “discount” дахиад арав хоног үргэлжилнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

УИХ-аас өнгөрсөн баасан гаригт Эрүүгийн хууль, бусад дагалдах хуулиудад авлига, албан тушаалын хэргийн ялыг чангатгах зэрэг томоохон өөрчлөлтийг орууллаа. 

Уг .

Мөн . Бас Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, дэд сайд, Цэцийн гишүүн, Дээд шүүхийн ерөнхий шүүгч, Дээд шүүхийн шүүгч, Улсын ерөнхий прокурор, УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын . Түүнчлэн эдгээр юм. 

Ер нь бол манай хуулийн тогтолцоогоор авлига, албан тушаалын томоохон хэргүүдэд холбогдсон хүмүүст хөнгөн хариуцлага тооцдог. Тухайлбал, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан этгээд асар их хохирол учруулчихаад 40 сая төгрөг төлөөд өнгөрдөг. Тэгвэл цаашид ийм гэмт хэрэгт торгох ялыг оногдуулахгүй байхаар болж байна.

Түүнчлэн .

Ингэхээр шүүхийн шатанд очоод байгаа “Эрдэнэт”, Оюу толгой, Хөгжлийн банкны хэргүүд, удахгүй шийдэгдэх нүүрсний хулгайн хэрэгт хуулийн дагуу хатуу хариуцлага тооцогдохоор болж байна

Гэхдээ авлига, албан тушаалын хэргийн өмнө хэрэгжиж байсан “discount” дахиад арав орчим хоног үргэлжилнэ.

Учир нь Эрүүгийн хууль, бусад хуульд оруулах өөрчлөлтийг хэдий баталсан ч УИХ-ын шийдвэрийг хүлээж авснаас 72 цагийн дотор Ерөнхийлөгч хориг тавих эсэхээ шийдэх ёстой. Мөн уг хуулийн өөрчлөлтүүд Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэж байж хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ.

Тэгэхээр авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүст арав орчим хоног буюу 2022 он дуустал өмнө хэрэглэж байсан “discount” үйлчлэх боломжтой. Тодруулбал, гэсэн үг. Харин 2023 он гараад л ялын хатуу бодлого үйлчилж эхэлнэ.

Гэвч энд анхаарал татаад байгаа нэг том асуудал бий.

Уг хуулийн өөрчлөлтийг чуулганаар хэлэлцэх үед 30 орчим гишүүн “зугтаасан” байдаг. Оролцоогүй. Эх сурвалжуудын мэдээллээр хуулийн энэ өөрчлөлтийг гишүүд “цаазын ял” шиг хүлээж авчээ. Уг нь жирийн шударга түшээдэд энэ ямар ч хамаагүй. Зөвхөн хулгайч түшээд л айх учиртай хууль байгаа юм.

Нэг үгээр хэлбэл, энэ нь төрд өргөсөн тангараг, иргэдийн хүлээлгэсэн итгэлийг уландаа гишгэж ёс суртахууны хэмжүүрийг гээж, ЖДҮ, “Эрдэнэт”, Оюу толгой, Хөгжлийн банкны хэргүүд нүүрсний хулгай гэх мэтийг хийж буй улстөрчдөд хэрэглэх хуулийн хазаар л юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 19. ДАВАА ГАРАГ. № 245 (6977)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.