Жигжид зусланд хоёр давхар мансардтай байшин бүрэн шатжээ. Сүхбаатар дүүргийн онцгой байдлын алба хаагчид галын тархалтыг зогсоож ногоон бүсэд гал тархахаас урьдчилан сэргийлж ажиллажээ.
Чингэлтэй дүүргийн 19-р хороо Жигжид зуслангийн задгайд байшин шатаж байна гэх дуудлага Онцгой байдлын газарт өнөөдөр өглөөний 09:38 цагт иржээ. Тодруулбал иргэн Б-ийн 6х9 хэмжээтэй хоёр давхар мансардтай байшин бүрэн шатсан байна. Улмаар Сүхбаатар дүүргийн онцгой байдлын алба хаагчид галын тархалтыг зогсоож ногоон бүсэд гал тархахаас урьдчилан сэргийлж ажиллажээ.
Иймд иргэдийг цахилгааны аюулгүй байдлаа бүрэн хангаж, галын аюулаас урьдчилан сэргийлж, өмч хөрөнгөөрөө хохирохгүй, зуслангийн бүсэд онцгой сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.