СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Цагдаагийн алба хаагчдыг очихоос өмнө хар хувцастай хоёр хүн хяналтын камерын бичлэгийг үзжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 23:43 минутанд “Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ байхад хаалганы завсраар газ шахсан” гэх утгатай дуудлага мэдээлэл ирүүлжээ.

Уг дуудлагыг хүлээн авч шалгахад 2022 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 23 цаг 10 минутын орчим Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцны хорооллын дугаар тоотын хаалганы гадна талд будгаар юм бичсэн, цаас наасан байдалтай байсныг тогтоон, шалгалтын ажиллагааг хийж байна.

Шалгалтын явцад цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн иргэнээс холбогдох мэдүүлгийг тухайн өдрийн 01-02 цагийн хооронд авчээ. 

Тус орон сууцны Тодруулбал, хар хувцастай хоёр хүн орцноос гарч байгаа нь бичлэгт үлдсэн байна. Гэвч тухайн хоёр хүн цагдаагийн алба хаагчдыг очихоос өмнө камерын бичлэгийг үзсэн бөгөөд цагдаагийн байгууллагын алба хаагчийн үнэмлэх нь хөндлөн зураасгүй болохыг цагдаагийн байгууллагаас мэдээлэв. 

Иймд ямар бичиг баримт ашигласан талаар шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.