Цагдаагийн байгууллагаас жагсаал, цуглааны үеэр гэмт хэрэг, зөрчлийн улмаас шалгагдсан иргэдийг албадан саатуулсан, цагдан хорьсон тохиолдол байхгүй бөгөөд мөрдөн шалгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүний эрхийн зөрчил гаргуулахгүй байх зорилгоор дотоодын шат шатны хяналтыг сайжруулах, Хүний эрхийн үндэсний комисстой мэдээ, мэдээллийг солилцон ажилласны үр дүнд хүний эрхтэй холбоотой гомдол, мэдээлэл гараагүй.
Жагсаал, цуглааны нөхцөл байдалд дүгнэлт хийхэд өдөрт дунджаар 800-2500 орчим иргэд жагсаал, цуглаанд оролцож, энэ оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн давхардсан тоогоор 56 иргэн суулт хийж байна.
Жагсаал, цуглааны үеэр цагдаагийн байгууллагаас жагсагч иргэдэд эрүүл мэнд, аюулгүй байдлаа хангаж оролцох, бага насны хүүхдийг жагсаал, цуглаанд оролцуулахгүй байх талаарх зөвлөмжийг Хүний эрхийн үндэсний комисстой хамтран хэвлэл, мэдээллийн байгууллага болон тухайн газар, оронд чанга яригчаар тасралтгүй хүргэж, жагсагчдын аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.
Гэсэн хэдий ч жагсаал, цуглаанд оролцогчид согтууруулах ундааны зүйл хэрэглэж, бусдыг хууль бус үйлдэлд өдөөн хатгаж, зөрчил үүсгэх, морь мал, амьтан оролцуулах, өөрийгөө шатаах зэрэг үйлдлүүд гарсаар байна.
Мөн энэ оны 12 дугаар сарын 10-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэд жагсагчид руу дайрч биед нь халдах оролдлого хийх явцад цагдаагийн байгууллагаас шуурхай таслан зогсоож, нийт 15 иргэнд холбогдох шалгалтыг явуулж, 8 иргэнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгч, анхан шатны тусламжийг үзүүлсэн.
12 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд жагсаал, цуглаанд оролцогчдоос бие дээрээ шингэн зүйлс асгаж өөрийгөө шатаах үйлдэл гаргасан бөгөөд дээрх үйлдлүүдийг цагдаагийн байгууллагаас шуурхай таслан зогсоож, холбогдох шалгалтын ажиллагааг зохион байгуулж байна. Тухайн үйлдлүүдээс үүдэн гарах эрсдэлийг Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 11.3.1 дэх хэсэгт заасны дагуу жагсаал цуглааныг зохион байгуулж нэр бүхий иргэд хүлээх хариуцлагатай гэдгийг тэмдэглэн хэлэх нь зүйтэй хэмээн цагдаагийн байгууллагаас дурдлаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоо болиочдээ.ямар ч хэрэггүй.хоол унд зөөлгөөд л