Энэ оны 11 дүгээр сарын сүүлээр цахим орчинд нэр бүхий иргэдийн зүгээс олон нийтийг эсэргүүцлийн жагсаал, цуглаанд уриалж, “Нэрсийг зарла, хөрөнгийг хураа” гэх агуулгатай мэдээллүүдийг идэвхтэй түгээж эхэлсэнтэй холбогдуулан 12 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн Сүхбаатарын талбайд бүртгэлгүй жагсаал, цуглаан зохион байгуулж, 13 дахь өдрөө үргэлжилж байна.
Энэ хугацаанд жагсаал, цуглаантай холбоотой цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй 14 гомдол мэдээлэл бүртгэгдсэнээс мөрдөн байцаалтын хэрэг үүсгэн яллагдагчаар татан шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлсэн 1, хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа 5, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр 8 гомдол мэдээллийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн.
Зөрчлийн шинжтэй 28 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс 25-ыг нь шийдвэрлэж, ажиллагаанд 3 зөрчил байна.
Жагсаал цуглааны үед жагсагчдын зүгээс чулуу, гарын доорх бусад материалыг ашиглан эсэргүүцэл үзүүлснээс 8 алба хаагч гэмтэж, бэртсэнийг яаралтай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх зорилгоор эмнэлгийн байгууллагад хүргүүлж, цагдаагийн 1 алба хаагчийн хамрын яс хугарсан тул Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт хагалгаа хийлгэн, хэвтэн эмчлүүлж байна хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ene site iin darga ni tsagdaa bhaa te... dandaa l tsagdaa umuursun esvel tsagdaagaas avsan medee medeeleltei holbootoi yum niitelj bhiin. ta nar ter youtuber tushig irgen Ganerdene nariin yariltslagiig niitlhgui yumuu