Төв талбайд өрнөж буй тайван жагсаал, цуглааны үеэр нэгэн эрэгтэй өөр дээрээ будаг шингэлэгч бодис (ацетон) асгаж галдахыг завдлаа. Азаар асаагуур нь асаагүй учраас иргэд, цагдаагийнхан үйлдлийг нь тэр даруйд таслан зогсоож чадсан юм.
Тухайн иргэн нь 41 настай Г.Б гэх Баянзүрх дүүрэгт оршин суудаг эр бөгөөд согтууруулах ундаа хэрэглэсэн, согтолтын зэрэг өндөртэй байсныг цагдаагийнхан шалгаж тогтоосон байна. Тэрбээр биедээ хутгатай явсан бөгөөд өөр дээрээ шатамхай бодис асгахаасаа өмнө амиа хорлох гэж оролдон биеэ мэсээр гэмтээсэн байсан нь ч үзлэгээр тодорхой болсон аж.
Нүүрсний хулгайг эсэргүүцэж Засгийн газарт шаардлага хүргүүлсэн жагсаал, цуглаан 12 дахь өдрөө үргэлжилж байна. Төр, засгийн зүгээс шаардлагуудын нэлээд хэсгийг нь хүлээн авч, "нүүрсний хулгайтай" холбоотой байж болзошгүй улстөрчдийн зарим нэрсийг ч ил болгосон. Түүгээр ч зогсохгүй жагсагчдыг Төв талбайд гэр барьж суулт хийхийг ч зөвшөөрсөн билээ.
Гэтэл өдгөө эл тэмцэгчдийн үйлдэл хэрээс хэтэрч, согтууруулах ундаа хэрэглэсэн хүнийг дундаа оруулж, тэр нь эмх замбараагүй, нийтэд аюултай үйлдэл гаргаж, биедээ хүйтэн зэвсэг ч авч явж байна. Тиймээс өдрөөс өдөрт оролцож буй хүмүүсийнх нь тоо багасаж буй энэ жагсаал, цуглааныг зохион байгуулагчид нь тараавал хүний эрүүл мэнд, амь насанд эрсдэл учрахаас сэргийлж чадах бус уу.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Дундуу оруулж ч гэх шиг.... Захиалгын бичээч нь мэдэгдээд байна. Амьдрах аргагүй гэж бодсондоо л үхэх гэж байна наад хүмүүс чинь
Одоо жагсагчид болноо та нарын тавьсан шаардлага эхнээсээ биелэгдэж та нарыг хүмүүс гэрээсээ мес бичээд өөр сдөө гарч жагсахгүй байж та нарыг буруугаар эргүүлэх үйл ажиллагаа явуулаад бнө шүү одоо гэртээ харьчмхаа