Нүүрсний асуудалд нэр холбогдсон УИХ-ын гишүүд мэдэгдэл хийлээ.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:
-Сүүлийн үед гарсан нөхцөл байдлыг та бүхэн мэдэж байгаа. Нүүрсний хулгайтай тууштай тэмцье гэдэг бодол гүнзгий болж байна. Иргэдээс ирж байгаа мэдээлэлээс харахад, Тавантолгойтой холбоотой мэдээллийг судлахад, Монголын байгалийн баялгийг хэдэн хүн, хэсэг бүлэг хулгайчид идэж дуусаж байна. Улсын төсвөөс давсан хулгайг хийсэн байна. Бид хамтран лобби бүлэг байгуулж байгаагаа зарлаж байна. Нийт 29 УИХ-ын гишүүн дэмжиж гарын үсэг зурсан. УИХ-ын даргад оруулж өгнө.
Эхний ээлжинд энэ авлига, хулгайг яаж цэгцлэх вэ гэдэг том зорилго. "Эрдэнэс Тавантолгой" компанийн үйл ажиллагааг өдөр, сар тутам олон нийтэд мэдээллэх хэрэгтэй. Ганц энэ компани ч биш, Эрдэнэт үйлдвэр зэрэг уул уурхайн баялагтай холбоотой төрийн өмчит үйлдвэр, Салхитын мөнгөний орд гээд үргэлжилнэ. Ард түмэн жагсаалаа үргэлжлүүлж, жинхэнэ хулгайчийг зарла гэж байгаа.
Бид хууль хяналтын байгууллагад итгэхгүй байгаа. УИХ-д өргөн баригдаад хэлэлцэх эсэхийг шийдсэн Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг яаралтай батлуулахаар тэмцэнэ. Олон нийт хэн хулгайч вэ гэдгийг мэдэж байгаа. Шүгэл үлээгчид нүүрсний хулгайн талаар мэдээлснийхээ төлөө 20-30 болон 40-50 хувийг иргэд, сэтгүүлчид аваг. Шүгэл үлээсэн шударга иргэд аваг. Зүгээр нэг сая ам.долларын 20 хувь буюу 200 саяыг шүгэл үлээгчид нь аваг. Чин үнэнг баримт, нотолгоотой мэдээлж, үнэ цэнийг нь хүртэх ёстой. Иймд бид энэхүү лобби бүлгийг байгуулж байгаа юм гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Лобби бүлэг гээд гардаг үр дүн харагдадагүй л юм байлээ дээ өнөө хулгайч нар нь нэгдээд будилаан хутгаад явчих вийдээ
Үр дүн байхгүй бол бүлэг байгаад яах вэ үүнийг шийдэх хугцаа хурдтаы байхгүй бол үлгэр зохий юу хийх вэ? үнэнг хүлээн зөвшөөрч чадахгүй бол хог шиг яваад явиаж яах билээ.