Чуулганы хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Д.Ганбат үг хэллээ.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-Гадаа -30-40 хэмийн хүйтэнд төрийн далбаагаа мандуулаад монгол иргэд жагсаж байна. Эрүүгийн хуулийг яаралтай горимоор оруулж ирлээ. Үүнийг дэмжиж байна, гэхдээ гадаа байгаа жагсагчдаас саналыг нь авсан уу?
Сүүлийн арван жилийн хугацаанд гурван хүний нэг нь ядуу байсан бол одоо хоёр хүний нэг нь ядуу болчихоод байна. Би таван гишүүнд маш их баярлаж байна. АТГ-аас та нөхдийн нэрийг зарлалаа. Та хэд сөрөг хүчин ямар байх ёстой, парламент ямар байх ёстойг мэдрүүлж байна. Манай намын нөхөд ч гэж дээ, Жантай нийлсэн долоо найман нөхөр бланк дээрээ хууль бичээд ганц хүнд зориулсан хууль батлуулах гээд явж байна.
Өнөөдөр мөхөөлдөсний компанийн эзэн бетонон ширэнгэ барьж байна. Ямар эх үүсвэрээр бариад байгаа юм? Энэ хууль батлагдсан тохиолдолд хянаж шалгаад явна биз. Арван хуруундаа алтан бөгжтэй прокурор хууль сахиулж чадахгүй гэж байна лээ. Гартаа алтан цаг зүүсэн гадаадад зугаалж байгаа хүн бас хууль сахиулж чадах уу? Адилхан л байх хэрэгтэй.
Иргэд бухимдалтай байна. Ерөнхий сайд энэ зарласан хүмүүстээ хариуцлага тооцсоныхоо дараа хуулиа оруулж ирээч ээ. Шалгая л даа, шалгуулъя. Ардчилсан намыг булаах гэж янз бүрээр үзэж байна. Муу нэртэй С.Эрдэнэ бид хоёр л Ардчилсан намыг өнөөдөр авч ирлээ шүү дээ. Үнэн, зөвийг энэ танхимд ярья.
Гадаа 14, 15 хоног иргэд жагсаж байна. Хууль зүйн сайд нь ямар баян жагсаал вэ гэж байна, цагдаа нар нь талбай дээр очиж хоол идэж байна гэж байна. Сонгуулиар хэдэн үг хэлэхийн тулд 100 сая төгрөг өгсөн гэж байна. Ийм хүнд яаж итгэх юм бэ гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.