СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ш.Раднаасэдийн халааснаас тендерийн гэрээ цухуйж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

Шинэ цагийн "шударга" таван гишүүнээр Ш.Раднаасэд, Н.Наранбаатар, Б.Баттөмөр, Ц.Сэргэлэн, Ц.Анандбазар нар тодроод байна. Тэдний ярьж байгаагаар цагдаа, авлигатай тэмцэх газрын мөрдөгчид болон прокурорын байгууллага огт хийгээгүй хэргийнх нь  төлөө гүтгээд байгаа болж таарлаа. 

"Номхон тэмээг ноолоход амар гэдэг шиг бидний нэрийг жагсагчдад хаяж өглөө" гэдэг алдарт афоризмыг Ш.Раднаасэд хэллээ. "40 их наяд төгрөгийн хулгайг хийвэл гудамжнаас хийж чадахгүй. Ордон дотор хийнэ. Ордон дотроос энэ хулгайг зохион байгуулна. Тийм учраас ордон дотроос хулгайг хайх хэрэгтэй" хэмээн гэнэтхэн сэрлээ. 

Цаашилбал, "Цагдаа, прокурорынхон шударга ажиллаарай. Хийсэн хэрэг байвал яллаад яваарай" гэж адрав. 

Эцэст нь, "Энэ хулгайгаа тасдаж чадахгүй бол 2024 онд та нар (МАН-ын гишүүддээ хандан хэлэв.Сур) дүнгээ тавиулна шүү" гэж занав. 

Эцэг эхээ алчихаад, шүүх дээр "Би өнчин хүн, намайг өршөө" хэмээж чаддаг хүмүүс бол гагцхүү улс төрчид юм /А.Линкольн/ гэсэн үг байдаг. Улс төрчид энхийн цагтаа болон хувирч, номхон тэмээний дүрд хэрхэн тоглодгийг бид удахгүй харах нь ээ. Өөрийгөө гэм зэмгүй гэж байгаа энэ таван хүн, цаашид нэрс нь зарлагдах хүмүүсийн үг хэлийг сайн тогтоож аваарай. Ш.Раднаасэдийн үгийг нэг бүрчлэн сонсоод аваарай. 

Ш.Раднаасэдийн үгэнд итгэх юм бол цагдаа, авлигатай тэмцэх газрын мөрдөгчид болон прокурорын байгууллага гэмгүй нэгнийг гүтгээд байгаа болж таарлаа.

Эх сурвалжийн авсан мэдээллээр, Ш.Раднаасэдийн хамаарал бүхий компани "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас 2016-2018 онуудад тендер авсан ноцтой баримт хууль хяналтынхны гарт оржээ. Үүнийг шалгаж байгаа учир түүний нэрийг олноо зарлажээ. Тус онуудад уг компанийн гүйцэтгэх захирлаар Д.Ариунболд гэгч ажиллаж байсан байдаг. Д.Ариунболд тэр хоёр үй зайгүй найзууд бөгөөд цагтаа менежерээр нь ажиллаж байсан байдаг. 

Ш.Раднаасэд адаг сүүлдээ намын нөхөд, Засгийн газрын гишүүдийг шантаажлах маяг руугаа орж байгааг бачимдсан мэдэгдлүүдээс нь харж болохоор байна. Угтаа бол "Тунгалаг Тамир" кинонд гардагчлан "Раднаасэд таны л бузар явдлыг уудалж байна" шүү дээ. 

Зургийн тайлбар: УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн Говь-Алтайд иргэд, сонгогчидтой хийсэн уулзалтад түүний менежер Д.Ариунболд цуг суугаа нь 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin
1 жилийн өмнө
192.82.86.91

Tegnee,ene

Энхбаяр
1 жилийн өмнө
192.82.71.139

Тендер нүүрсний хулгай юу. Үнэнчээр шалгараад гүйцэтгэлээ сайн хийсэн бол болоо юм биш үү. Сандрахдаа нээнтэг хайж ядан олж гаргаж ирж байгаа нь энэ үү хулгайчуудад. Раднаасэдийг ганцаардуулж болохгүй ард түмэн хамгаалж хамтдаа тэмцэж байж хулгайн мафийг илрүүлж цэвэрлэнэ

Зочин
1 жилийн өмнө
202.21.117.164

gemgui tsarsailsan buzruud shd

Зочин
1 жилийн өмнө
64.119.17.81

Ш.Раднаасэд нөгөө 4 - н гишүүнээр туг тахиад сугарна гэж бодож байгаа бол ёстой гонжийн жоо.Ард түмэн хулгайчуудыг бүгд л ярьдаг юм билээ - !

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.