Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр дэмжсэн байр сууринаас үг хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
-Засгийн газраас өргөн барьсан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжиж байгаа. 27 жилийн дараа энэ хуулийн төслийг шинэчилж байна. З.Энхболд Төрийн өмчийн газрын анхны даргаар ажиллаж эхэлсэн. Төрийн өмчийг хувьчлах тухай хууль байсан. Тухайн үед төрийн эзэн байсан, хяналтын бүхий л механизмыг устгаж өөрчлөөд, баялгийн тэгш бус зүйл хийж эхэлсэн. Энэ хувьчлалаас өрмийг нь авсан хүмүүс улс төрд орж шийдвэр гаргаж эхэлсэн.
Х.Баттулгаас эхлээд талх, мах, буудал бүгдийг нь авсан. Эцэстээ улсын ерөнхийлөгч болсон. Дараа нь төмөр зам, нүүрстэй хутгалдаж байна. Женко гэдэг нь "Загалмайлсан эцэг" киноны мафийн компанийн нэр шүү дээ. Тэр өөрөө хамгийн том хулгайны загалмайлсан эцэг болсон байна. Киноны гол баатар болжээ. Амьдралд хэрэгжүүлж чаджээ. Гэхдээ тэр нэг зүйлийг орхигдуулсан байна. Улсаас давсан эрх ашгийг Монголын ард түмэн хүлээн зөвшөөрдөггүй юм. Ард иргэд хаант засаглалтай байх үедээ ч газар шороо, байгалийн баялгаас давсан эрх ашгийг, хэнийг ч толгой дээрээ залж байгаагүй.
Тухайн үед шийдвэр гаргаж байгаа улс төрчид авлигынхаа төлөөсийг шагналаар төлдөг. Төрийн шагналыг авлигын зэвсэг болгон хувиргасан.
Энэ Тавантолгойг тойрсон асуудал чинь цөмийн зэвсэг болно гэж би өмнө нь чуулганы хуралдааны үед хэлж байсан. Яг л миний хэлснээр тийм зүйл өрнөж байна. Одоо хулгайчдаа цээрлүүлэх ажил руугаа явж байна. Төр өмчөө эзэнтэй, хариуцлагатай болгох нь бидний хийх ажил. Энэ хуулийн шинэтгэлийг яаралтай хийх шаардлагатай гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Б.Энхбаярыг овоо шударга залуу гэж боддог байсан чинь одоо хараад байхад бас л нэг намчин бацаан юм шив дээ!Үнэхээр шударга юм бол хулгайч нараа нам харгалзахгүй зарлах хэрэгтэй шүү дээ! Ганцхан Баттулга гэдэг нэрийг л амнаасаа уячихаад хуцаад суух юм!
Golog su batboldoo heldee zaluu hun baij hulgaichin golog boloh gej sda
Боломж болгоныгхулгайлсан хулгайчын ойр дотно нөхөдийг барих хэрэгтэй
Хулгайчдын манлайг яг зөв, оноож нэрлэв. Ил болсон хулгайчуудыг шууд бууд, хөрөнгийг хураа. Удахгүй энэ биелэнэ
Хулгайчид хулгайчын нөөц л байгаа гэж нэг хүн хэлсэн дээ
,,загалмайлсан эцэг,, номонд Женко Амбанданто гэдэг нэртэй хүн гардаг болохоос шууд мафи гэсэн үг биш.