“Хан талст”, “Хурдны зам” зэрэг компанийг үүсгэн байгуулж, эцсийн өмчлөгчөөр нь бүртгүүлсэн, Гавьяат барилгачин Ш.Бат-Энхийг их хэмжээний татвараас зайлсхийсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэх тогтоол Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс баталлаа.
Түүнийг нягтлан бодогч Г.Бямбасүрэнгийн хамтаар аж ахуйн нэгжүүдээс бараа худалдан авсан мэтээр баримт бүрдүүлж, нэмэгдсэн өртгийн албан татвараас зайлсхийсэн хэрэгт буруутган хууль сахиулах байгууллагынхан шалгасан юм. Тэд НӨАТ-ын хоосон бичилттэй хуурамч падаан авч, түүнийгээ татварын байгууллагад тайлагнан гурван тэрбум төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн аж.
НПГ-аас тэдэнд Эрүүгийн хуулийн 18.3-1 дэх хэсгийн “Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа, үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж дээрх шүүхэд шилжүүлсэн юм. Шүүхээс Ш.Бат-Энх, Г.Бямбасүрэн нарыг нэр бүхий компаниудаас эд хөрөнгө, бараа, үйлчилгээ худалдан авсан мэтээр хуурамч санхүүгийн баримтууд бүрдүүлэн Татварын ерөнхий газрын нэгдсэн санд бүртгүүлж, гурван тэрбум 95 сая төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн гэм буруутай нь хавтаст хэрэгт цуглуулсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон гэж дүгнэжээ.
Улмаар захирлыг нь дөрвөн сая, нягтлан бодогчийг нь нэг сая төгрөгөөр торгох ял оноосон байна. Мөн улсад учирсан гурван тэрбум гаруй төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлээд байсан Ш.Бат-Энхийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгүүдийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхээр болсон аж.
Ш.Бат-Энхийн тухайд “Хан талст” ХХК-ийн эзэн гэдгээр нь хүмүүс мэддэг болсон. Өөрөөр хэлбэл, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тухайн компани наран шарлагын газар байгуулахаар үүсгэсэн тогтоол усанд нь 2020 оны тавдугаар сард дөрвөн хүүхэд осолдсон дуулианд холбогдсон компанийг үүсгэн байгуулагч билээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
4 сая төгрөг торгууль шийтгэл нь ийм хөнгөн ял оноож байгаа юм уу
Одоо нүүрсний хэдэн яг энэ маркаар хийгээрэй гэж хэлий даа үнэн бол
3 terbumgaruig hulgailaad 4 say arai arai shuuhiin huvalznuudiig shalgah heregtei
3 terbumiig nuhun tuluuleheer ul hudluhiig ni bituumjilsen gd bichchihsen bgaa biz dee
ul hodloh ni 3 terbum hurehgui bol yaahuuu
Одоо л энэ улс хууль цаазат төртэй болж бх шиг бна даа
Аргагүй шүү дээ Хурдны зам ХХК гэж тендерээр луйвар хийж сурсан компани. 3 тэрбумаа төлөхгүй ээ наадуул чинь авгай нь прокурор байсан, намын нөлөө бүхий хүүхэн. Өөрсдөө цагдаагийн байгууллагаар их л хулгай хийсэн хүмүүс шалгавал их юм гарна даа
Улсыг хохиролгүй болго!!!
zailuul ene ih mungu hulgailaad iimhen yl avdag ym uu? ene yl chini delhiid gants mgl.d bdg yl bn , iim huulitai ulsad tom hulgai hezee ch zogsohgui !
2015 оноос хойш 76 нар хуулиудыг өөрсдөд өө зориулж өөрчилсөн байна лээ.
Ийм маягийн торгуулиар торгуулсандаа игээд нь хүрээд явж байгаа байлгүй. 5 сая инрөг эл нарт минутын дотор орж ирнэ. Иргэдэд хүсэад ч олдохгүй мөнгө шүү. Нүглийн нүдийг ингэж битгиы хуурч байгаач дээ.