"Бүх урлагийн дотроос кино урлаг хамгийн чухал" хэмээн Ленин айлдсаныг хамгийн сайн ашигладаг нэгэн улс төрч Монголд бий. "Эх орон нам"-ын жирийн гишүүнээс УИХ-ын гишүүн, хоёр удаа салбарын сайд, Монгол улсын Ерөнхийлөгч болж дэвших бүхий л замыг кино урлаг, товчдоо энтертайнмент урлаг түүнд засаж өгсөн юм.
Цагтаа түүний халаасанд Монголын хамгийн олон үзэгчтэй хоёр нэвтрүүлэг явдаг байлаа. Үүгээрээ олон жилийн турш зэвсэг хийсэн ба сүүлд Ерөнхий сайдын ах гэдгээ мэдэн шадарласан Б.Баатар "Монгол тулгатны 100 эрхэм"-ээ түр завсарлуулсан бол, эзэнтэйгээ хамт шороонд хутгалдахаа эрт ухаарсан Д.Мөнхбаясгалан нь "Цэнзүүргүй"-гээ "бүрмөсөн" хаагаад, ээжүүдийн тухай гэмгүй нэвтрүүлэг хийх болсон. Гэсэн ч тэрхүү улс төрч энтертайментийн хүч нөлөөгөө "цөмийн зэвсэг" хэмээн бодож, сурсан зангаараа хэдэн нэвтрүүлэг бэлдчихээд шүдээ хавиран хүлээн байгаа сурагтай.
Нүүрсний хулгайчдын тэргүүн эгнээнд түүнийг нэрлэхэд олон нийт гайхаж сүйд болсонгүй. Гэрээнүүд нууцаас гарахтай зэрэгцээд түүний гардан бариулсан Зүүнбаян-Ханги, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын гэрээнүүд улсын нууцаас гарч, 1км төмөр замаас хэдэн төгрөгийн нүүрс идсэн нь ил болчихлоо.
1км төмөр замыг зах зээлийн ханшаас хэт өндөр буюу 5 сая ам.доллараар барьснаас гадна цагтаа 400 давж байсан нүүрсийг 60 ам.долларын хямд үнээр авахаар гэрээлж, үүнийгээ улсын нууцад оруулж, давхар давхар ашиг хожихыг бодсон нь, аргагүй л түүнээс гарах "уран нүүдэл" гэдгийг Монголын ард түмэн одоо мэдэхийн цаагуур мэддэг болжээ. Өмнө нь 280 сая ам.долларыг идсэн хүн улсын тэрбум, тэрбум доллараас идэхгүй бол Халтмаагийн хүү биш болох нь гарцаагүй.
Авлигатай тэмцэх газраас өчигдөр түүнийг гэрчээр дуудан тайлбар, мэдүүлэг авсан. Хариултыг нь олж сонсоогүй ч, "Би гарын үсэг зураагүй" гэсэн улигт үгээ давтан хэлсэн нь баараггүй юм.
Түүнд нэг ов мэх байдаг. Гарын үсэг барагтай бол зурдаггүй. МоАХ-ны газрыг барьцаалахыг зөвшөөрсөн бичиг дээр мутраа хайрласан нь Хөгжлийн банкны хэрэг дээр шалгагдаж байгаа. Бусдаар бол тэр "цэвэрхэн" бөгөөд гарын үсэг зурсан дүү нараа гадаад руу зугтаалган, хэргээ хөөрхөн аргалаад байдаг арга мэхтэй. Олон ч жил ингэж явж, үүндээ улам төгсрөөд байгаа.
Ойр дотных нь хүмүүс "Гарын үсэг зурчихгүй юмсан", "Чи хэдэн гэрээн дээр гарын үсэг зурсан бэ?" гэж өөр зуураа ярилцдаг гэж байгаа. Өөрийгөө нүүрсний хулгайч гэж нэрлэсэнд мэл гайхаад байгаа Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан Ө.Шижирийн гарын үсэг олдсон болоод л АТГ, ЭЦА нэрийг нь зарласан нь хэнд ч ойлгомжтой юм.
Бид төмөр зам барьж байгаагаа нуух ёстой байхгүй юу гэх юм уу, надад бууны нохойтой яриад байх юм байхгүй хэмээн нэвтрүүлгийг орхиж гарах, ууттай элс цоолж Монголын баялаг урсаж байгааг уран сайхантай харуулах, гадаад айлчлал Энхтайвны гүүр давж явахад хажууд нь гүйж яваа зургаа постлох, хуушуур идэж зогсох, монголчууд ядуу байхад үнэтэй машинаа унаж чадахгүй байна хэмээн санаашрах зэрэг бол түүний энтертайментийн зах үзүүр юм. Түүнд харыг цагаан, цагааныг хар болгох олон жилийн турш тэжээсэн энтертаймент баг бий. Зөвхөн сошиал контентын 3-4 бүлэг байдаг гэдэг. Тэднийхээ хоолыг нь нэг өдөр ч мартаагүйтэй адил хүч нөлөө нь буурна гэж бодож ч байгаагүй хүн юм.
Иймдээ одоо Хөгжлийн банк болон Хулгайн нүүрсний хэрэгт холбогдож, амь наана там цаана байгаа үедээ ч урлаг уран сайхнаа үл мартан, Хүүкийн талаар нэг, Амарбаясгалангийн тухай нэг, Ч.Хүрэлбаатарын нүүрсчнийг "баталсан" нэг, тус бүр гурван ангит кино бэлдээд байгаа сурагтай. "Ахыгаа баригдахаар цацаарай" хэмээн шулмууддаа сайтар захисан сурагтай.
Баянгол зочид буудалд нэгжлэг хийх сургаар жүдогийнхон болон "Цэнхэр үст" Цэрэн зэрэг ТББ-ынхан, Б.Баатар зэрэг энтертайментийнхан гар гараа гинжлэн хамгаалж байсан нь саяхан. Одоо түүний оймсыг гозолзуулан авч явлаа гэхэд хэдэн ангит кино олон нийтэд хүрэх нь л дээ.
Хамгийн гачлантай нь тэр кинонуудад нь Монголын ард түмэн одоо итгэж, тархиа угаалгах юм болов уу! 20 гаруй жил түүний хэдэн кинонуудад тархиа мөлчийтлөө угаалгаж, тарыг нь таньчихаад байна шүү дээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
одоо тэрэнд тарриа угаалгадаг эргүү байхгүй болоомбайлгүй
baahan hujaagiin erliiz bolgono biz oor yu baiv l gej
Hulgai hiisen bol shorondoo suuj dee nowsh
Mongold Jencog guitseh hulgaich alga daa hehe
Анхнаас нь төмөр замын далантай нь хариуцлага тооцож нөхөн төлүүлэх бсан юун ерөнхийлөгч.Энэ хүн хууль шүүхийг баллаж хаясан талхаа 25.0зарж чадаж бгаа хүн өөр юм их бии дэ бүгдийг нь хурааж улсад ав эсвэл зарж алдагдлаа олж авмаар.Баахан хөдөлмөрийн баатар болсон нөхдыг хурааж авах хэрэгтэй Хувьчлалч шалгагдах л ёстой хойч үе хувьчлалын булхайг шалгах бизээ.Хүнээ олж сонгоогүйн гайгаа монголчууд 30жил хүртэж явна да
Үнэхээр жонкууруулдаг жонкуу юмаа.
хулгайчийг хулгайчууд хамгаалдаг.
Hulgain munguur ugjuuldag c1 munhbaysgalan baatarbileg uyanga hero gesen bulegllel mongoliig horlon suitgeh ajilgaa yabuuldag
Аргагүй л Крeстный отeц киноны улбар шар ФЭН пяссдаа шүү.....одоо явуулах цаг нь болсоон!!! Харин алдагдсан боломжоо л яаж авчрах вэээ???
ҮАБЗ тэр үед Женко хүрэлсүх занданшатар байсан Женко 1раа шийдэх бололцоогүй гэдгийг энэ хөлсний бичээч мэдэхийн дээдээр мэдэж баймаар юм
Хэн ч итгэхгүй. Үнэнд гүйцэгдлээ дээ.
Мах комбинатыг анх наймаа хийсэн 1- саяа доллороор авсан , тэр үед нь сахал Эрдэнэбилэг махын хашаанд архи үйлдвэрлэдэг байсан , бодвол тэр хуурамч архинд 17 контейнер спирт орсон байх,сахал Эрдэнэбилэг юуч үгүй нэг муу мулзан залуу байсан , тэр үед мах комбинат улсад нэг тэрбумын татвар төлдөг байсан ,Баттулга аваад улсад гэгч төгрөгийн татвар төлж болохгүй гэж нябо нараа загнадаг байсан , Энэ үед АПУ гийн хувьчлал гэж явагдсан , хувьчлалч гэждээ луйвар явагдсан ,Батхүү агсан Чингэс Хаан банкны Громов гэгч Оросын мафитай нийлж АПУ -г авсан ,Энэ үед Баттулга ,Батхүү нар буудалцаад машин тэрэг нь шүүрэн шанаг шиг болж байсан гэнэ Энэ бүх үйл явдалыг 2- нүдээрээ харж байсан. Хамт ажиллаж байсан залуучууд одооч үүнийгээ ярьсаар явна ,Даанч шудрага шүүгч прокурор байгаагүй , өнөөдөрч байхгүй болохоор Орк ард түмэнийг молигдсоор өнөөдөр хамаг үнэн нь дэлгэгдэх боллоо, Тэр үеийн шүүгч , прокурор нар маш их баяжаад бүгд гавьяат болсон , өнөөдөр тэднийй үр могойнууд улс орныг ийм байдалд хүргэлээ
Х.Баттулга нүүрсний хулгайчуудад хулгай хий гэсэн даалгавар өгсөн юм яриад байна аа даа Хүн үнэмшихээр зүйл ярьж бичдэг болоосой
Hutsdag nohoinuud shu
Хулгайч хулгайчаа л барьж өгдөг юмөө бүгд баригдах болтугай
Жонхуугийн тархи угааж байгааг ойлгохгүй үхэр монголчууд мөн ч их байнаа.Ийм л мулгуу болохоор монголчууд ерөөсөө өөдлөхгүй юм байна даа.
мартсанаас мал мэндүү гэж хүүхдийн фонд юу болсон бэ? төрийнхнөөс хүчээр аваад байх шиг байсан.
муу бүхэнд гаршсан луйварчинд арга хэмжээ авахгүй бол бид өөдлөхгүй..түүнииг дагасан нөхөд шоронд орж зарим нь дүрвэж байна
Өө му жод
МАН-ын том хулгайчдыг илчилж чадах цорын ганц хүн бол энэ Х.Баттулга байх гэж бодож байна.
beldsen bsan ch Ene hunii nugel iiig ard irged idej hanasan bolov uu?
Хар нүдний шил саарал бэлтгэл хос өмсөөд Өм - н цогтцэций суманд төмөр зам аа эргэхээр байн байн нууцаар ирдэг байсан гээд нутгийнхан ярьдаг байсан.Үнэхээр луйварчид гэж хичнээн ч жил яригдалаа.Шалгуулаад үүрэх ял шийтгэлээ авч улсыг хохиролгүй болгох хэрэгтэй. Мөн ч их дэмжиж байлаа.Дэндүү харамсалтай - !
Өмч хувьчлалыг эхнээс нь шалгаж заль мэх хэт үнэгүйдүүлж авсан төрийн өмчийг хурааж авч улсаа хохиролгүй болгож зарим хэт баячуудын хөрөнгийг хураах нь зөв шүү.Баттулга Баатар нарын баг ч аюултай юмаа.Ороо нь ороогоороо жороо нь жороогоороо гэж ямар үнэн үг вэ.Монголчууд массаараа хов хэрүүлд дуртайг эд нар маш мэдэх юм түүнийг нь мөнгө гэж харж сайхан ашиглах.юмаа. Монголын ард түмэн ч ЭНЭ АЙХТАР МУУ ЗҮЙЛД ГАРШСАН ШОРОН САНААТАЙ НӨХДИЙН БАГИЙН ӨМНӨ зүгээр л СООСОГТОЙ ХҮҮХЭД ЮМАА
Монгол улсын хөгжлийг хойш нь ухрааж, эдийн засгийн уналтанд оруулсан хулгайч баттулга л байна шүү дээ
Нэг хүн рүү дайрахгүй ээ . Бусад хулгайчуудыг дайрах ёстой . Нэг хулгайч Монголын баялагыг яг идэж харагдаач үүнийг бичэгч жоомоооо
Энэ ёстой муу бөгөөд муухай хүн Үйлийн үрээ эдлэх байлгүй дээ
Ганцаараа хийнэ гэж юу байхав дээ. ЕС байсан Хүрэлсүх, УИХ дарга Занданшатар 2 бас холбоотой. 3 уулаа л тэр гэрээнүүдийг нууцын зэрэгт оруулсан. Хамт шалгах хэрэгтэй
Maniin troluud eniig bichsen baina. Хүүк оюук нар нууцаар өөрсдөө гэрээ хийж нууцад оруулчаад эргээд сурсан зангаараа араас нь хутга шааж байна. Үнэн чанартаа энэ нүүрсний хулгайг далимдуулан хүүк оюук нар өрсөлдөгчдөө намнах нефт бензиний зах зээлд Монголыг атгах бэлтгэл ажил нь юм шүү!!!
Цаазаар авхаас нааш зогсохоо больсон шуналаа дарж дийлэхгүй хэдэн нөхдийн цаазалмаар л бна Бадамжунай С.Батболд Х.Баттулга Голомтын Баясгалан гэх мэт
Элбэгдорж нэг нэвтрүүлгээр Баттулга хулгайч гэж 41 удаа давтсан гэж яриад байсан, гараад байсан. Үнэн л юм байна даа.
Жинхэнэ луйварчин.Төгрөг нуурыг яаж луйвардаж хэнд өгөв г.м р явна даа.Түвшинбаярыг улс төр олимпийн хороо гэж хутган үймүүлж онгируулж бгаад ялтан болгосоон
Төгрөг нуурын уурхайг нэг хужаад зарсан тэр нь хоол болоогүй байх шүү.Түвшинбаярын алдаа ч энэ новштой холбоотой.нүгэл нүдээрээ гарах цаг ирдэг л юм
Жэнког хурдан хорь, Синга руу гараад зугтана шүү!
Түүний хулгай, луйврын хэргүүдийг олон хүн, түүний дотор Нямдорж баримттай нь хэлээд байхад л бултаж чадсанаар барахгүй Еөк болсон доо. Одоо харин олон түмний шахалт шаардлагаар гарах гарцгүй болсон байхаа.
Өөдгүй юмаа Женко
Энэ нэр бүхий 3 ноотойг бүх хүн бас мэднэ л дээ
Төрийн дээдэх 3 аас Хүүк Зандан 2 уснаас цэвэр үлдчихвэл энэ. жагсаал нотойдоо
Бизнес хийгээгүй мөртлөө өчнөөн төчнөөгөөр идэж уугаад баяжсан тэрбумтан болчихсон улсууд байхын тэд нарыгаа шалгамаар юм тэд нарыг бодвол Баттулга ганзагын наймаанаас эхлэж явсан өөрийн гэсэн хөрөнгө мөнгөтэй болсон байх шүү Ямар ч байсан зүгээр суугаад хусаагүй байхаа
Хөөе эргүү сайд дарга 76 мал та нар шиг хэдэн зуун саяаар идэж уучхаад тэрийгээ төрийн нууц гэж нууж дарагдуулдаг ийм төрийн албанд байж боломгүй зүйл юм. Та нарийн хэдэн зуун саяар идэж уусан чинь одоо төрийн нууц боллоо юу? Аллах минь гэж
Жэнко бол аль хэдийнэ шоронд суух ёстой хулгайч.