СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-12-15

ХЭҮК-оос Сүхбаатарын талбайд үзэл бодлоо илэрхийлж байгаа иргэдийн төлөөлөлтэй уулзжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

 ХЭҮК-оос 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ эдлэж буй иргэдийн жагсаал, цуглаан, суултад 12 дахь өдрөө ажиглалт, дүн шинжилгээ хийжээ.

Энэ хүрээнд ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов, хэлтсийн дарга З.Өнөржаргал, референт С.Мөнх-Эрдэнэ нар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаа иргэдийн төлөөлөлтэй уулзсан байна.

Уулзалтаар жагсаал, цуглаан эхэлсэн өдрөөс эхлэн ХЭҮК-ын алба хаагчид ажиглалт, дүн шинжилгээ хийх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээлэл бэлтгэн олон нийтэд түгээн ажилласнаа илэрхийлжээ. Мөн иргэдийн аюулгүй байдал, эрх, эрх чөлөөг хамгаалах, үзэл бодлоо илэрхийлэх орон зайг хангах үүднээс холбогдох албаныхантай уулзах, Комиссын Зөвлөж хүргүүлэх зэргээр дэмжин ажиллаж байгаагаа хэлжэээ.

Тайван замаар жагсаал, цуглаан зохион байгуулж, суулт зарлаж буй иргэдийн зүгээс ХЭҮК-оос жагсаал, цуглаанд оролцож, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаа иргэдийн аюулгүй байдалд анхаарахыг хүсээд сэтгэл зүйн хувьд хямрал, дарамттай байгаагаа ярьжээ.

Цаашид ХЭҮК-оос хүний эрх хамгаалагчийн аюулгүй байдал, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх орон зайг хангах, хамгаалах чиглэлд хууль сахиулах байгууллагад санал, зөвлөмж хүргүүлэх чиглэлд шуурхай ажиллана гэдгээ илэрхийлжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.