СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2022-12-15

“Бидний цөөхөн Монголчууд” төслийн баг 2023 онд БНСУ-д ажиллана

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

“Бидний Цөөхөн Монголчууд” төсөл 2023 онд БНСУ-д оршин суугаа нийт Монгол туургатан иргэдэд хүрч ажиллана.

“Ядамын Мөнхчулуун” сан “Бидний цөөхөн Монголчууд” (Nomadic Geography) төслийг 2017 оны гуравдугаар сарын 2-ноос эхлэн амжилттай хэрэгжүүлж буй. Энэхүү төсөл нь XXI зууны нүүдэлчдийн ахуй амьдрал, онгон дагшин байгаль, тэдгээрийн хоорондын шүтэлцээ уламжлалт ёс зан заншил, биет болон биет бус соёлын өв, монгол угсаатны онцлог өнгө төрхийг орчин үеийн техник технологиор баримтжуулж, мэдээллийн цогц архив бий болгож хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой.

Өнөөдрийн байдлаар төслийн баг Монгол Улсын найман аймагт хүрч ажилласны дээр ОХУ-ын Өвөр байгалийн хязгаар нутаг,  Халимаг, Тува, Буриад, Агын тойрог,  Москва хот, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур аймаг, Хөх хот, Япон улсын долоон хот, мужуудад тус тус хүрч түүхэн архиваа бүтээгээд байгаа юм.

Тэгвэл “Бидний цөөхөн Монголчууд” төсөл нь цар тахлын улмаас хэсэг хугацаанд завсарласны дараа ирж буй

Солонгос улсад ажиллах хугацаанд нийт 27 мянган  километр орчим замыг туулж монголчууд хамгийн ихээр төвлөрсөн есөн муж хот,  дагуул  хотуудад дөрвөн улирлын туршид найман хүний бүрэлдэхүүнтэй, нийт 500 орчим гэр бүл, иргэд, олон нийтийн байгууллагуудтай уулзаж, яриа ярилцлага, баримтат болон урлаг уран сайхны нэвтрүүлэг, шууд дамжуулалт, фото зураг зэргээр олон нийтэд хүргэж түүхчлэх юм.

Мөн Монгол Улс, БНСУ-ын  харилцаа хамтын ажиллагааг онцолж, харилцааны хөгжил дэвшлийг олон нийтэд түүхчлэн хүргэхийг зорьж буй юм.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.