Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга Авлигатай тэмцэх газарт мэдүүлэг өгч байна.
Нүүрсний хулгайн гэх хэргийн холбогдогчдын нэрсийг зарлахыг шаардсан жагсаал төв талбайд үргэлжилсээр байна. Жагсаалтай холбоотойгоор нүүрсний хулгайн гэх хэрэгтэй шууд болон шууд бусаар нэр холбогдсон 17 хүний нэрийг зарласан. Тэдгээрийн дотор Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын нэр байгаа юм.
Харин өнөөдөр Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга уг асуудалтай холбоотойгоор АТГ-т мэдүүлэг өгч эхэлсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.