УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөв.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:
-Их хуралд нүүрсний орд зарсан хүмүүс сууж байна. Тавантолгойд өөрийн хүнээ тавиад л бүтэн баг ажиллуулаад л идэж уусан хүн байж л байгаа. Харин эдгээр нэрлэсэн таван хүн дотор тэр хүмүүс л алга. Харин нүүрсний хулгай гэж яриад л жинхэнэ хулгайч нь гарч ирдэггүй, жинхэнэ хулгайчаа зарладаггүй, жинхэнэ хулгайчаа зарлуулдаггүй. Тэгээд хойд хар овоохой гэдэг шиг Ардчилсан намаа л яриад байдаг. Энэ байдлаараа МАН долоон жил засаглаж байна. Нэрс зарлана гэдэг жүжиг л өрнөөд байна.
Хөгжлийн банк дээр надад бяр гаргасан. Одоо намайг яллагдагч болгосон, шүүх рүү шилжиж байгаа байх. Шүүх хурлаа нээлттэй явуулаад өгөөрэй гэж хүсэж байгаа. Би нэг доллар ч тус банкнаас аваагүй, хүнд өгөөгүй. Намайг Засгийн газрын шийдвэр гаргасан гэдгээр нь татан оролцуулж байгаа. Ямар ч хэрэг үүсгэж, шалгаагүй байж л хэрэгтэн болгосон.
ҮАБЗ-д ерөнхийлөгч, ерөнхий сайд, УИХ-ын дарга багтдаг. Улс орны аюулгүй байдалтай холбоотой, чухал асуудлыг зөвлөлддөг. Шийдвэр гаргадаггүй, зөвлөмж гаргах эрхтэй. Нөгөө гурван хүн гурвуулаа дэмжээд гарын үсэг зурсан тохиолдолд зөвлөмж гардаг.
2014 онд Н.Алтанхуягийн засгийн газрыг огцруулаагүй. Н.Алтанхуягийг огцруулсан юм шүү. Би ерөнхий сайд байхдаа тэмцэж үзсэн. Манай намын гомдсон гишүүдийг өөртөө нэгтгэсэн, хууль хяналтын байгууллагыг атгачихсан ерөнхийлөгчтэй тэмцэлдэх хэцүү юм билээ. Тэгээд л огцруулсан. Тухайн үеэс хойш бүх төрлийн хулгай дээрэм гаарсан даа гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.