СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-12-15

🔴LIVE: УИХ-ын гишүүн Т.Доржханд: МАН үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг болчихлоо

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

УИХ-ын гишүүн Т.Доржханд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-Чимээгүй байдаг гишүүд маань дуу ороод эхэллээ. Жагсагчдын ачаар парламент амь орж байна. Авлига албан тушаалтанд өгөөмөр ханддаг байсан бол одоо хатуу чанад хууль хяналтаар шалгагдах боломж нээгдэх гэж байна. Маш том хулгай ил болж байна, улсын нууцууд ил болж эхэллээ.
Дөнгөж шинээр гишүүн болсон гишүүдээ нэрлээд эхэлжээ. Гэхдээ дөнгөж сонгогдсон гишүүдээрээ туг тахих нь шударга биш юм. МАН үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг болчихлоо. МАН, АН нам дотроо хуваагдаж байна. Энэ нь эрүүл гэж хэлмээр байна. Гэхдээ яг жинхэнэ ар талыг нь энэ таван гишүүн нэрлэх ёстой. Жараахайг нэрлээд акулууд нь ард нь үлдчихээд байна.

Оффтейк гэрээний хөнгөлттэй нөхцөл авсан "Бодь интернэйшнл" компани. Дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ өндөр байхад тонн нүүрсийг 50 ам.доллароор зарсан нь үнэн шүү дээ гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.