СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2022-12-15

🔴 Л.Оюун-Эрдэнэ: Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол төрд шударга ёс ялан мандах болтугай

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлэв.

Тэрбээр, Дараах эрхзүйн суурь өөрчлөлтийг Засгийн газар УИХ-тай хамтран хийх ёстой гэж үзэж байна.

Нэгдүгээрт, Орлогын тэгш бус байдлыг арилгах. Авлигатай тэмцэнэ гэдэг бол өөрийн намын журмын нөхөдтэйгөө ч тэмцэх болж байна гэж би өмнө нь хэлж байна. Архигшан буглаж, эцсийн шатандаа оруулахгүйн тулд би олон дайсантай болохоос айхгүй. Энэ бол Ерөнхий сайдын журамд үүрэг юм. Орлогын тэгш бус байдал арилгаагүй цагт Монголын ардчилал доголон байсаар байх болно. Иймд Биржийн тухай хууль, Уул уурхайн биржийн хууль, Төрийн өмчийн эзэмшилт газруудыг олон нийтэд шилжүүлэх багц хууль, Баялагийн нэгдсэн сангийн хууль, Хуримтлалын нэгдсэн сангийн хуулиудийг Засгийн газар ойрын хугацаанд боловсруулж, УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэх болно. 

Хоёрдугаарт, Иргэний төлөөлөх эрхийг хангах тухай. Монгол Улс парламентийн засаглалтай улс. Гэвч дарга ангийн төлөөллийн байгууллага гэж ойлгодог болсоор уджээ. Энгийн иргэн, хоёр том намын гишүүн л биш бол парламентэд сонгогдох нь өдрийн од мэт ховор байсан нь өнгөрсөн 30 жилийн түүхээс харагдаж байна. Төр иргэн хоёрыг холбосон төлөөллийн төв байгууллагаа сонгодог парламент болгож өөрчлөхийн төлөө "Үндэсний их зөвшилцөл" хийх ажлын хэсэг байгуулж ажиллаж байна. Эрхзүйн цогц шинэчлэл хийх энэ ажилд улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд, энгийн иргэдээ идэвхитэй оролцооч гэж уриалж байна.

Гуравдугаарт, Хариуцлагын тогтолцоог чангатгах. Эрүүгийн хууль ард иргэдэд хатуу, авлигачдад зөөлөн байна гэж шүүмжилж байна. Дуулианд хэргүүд шүүхийн шатанд замхаж, тэрбумаар хулгайлсан луйварчид хялбаршуулсан зарчмаар ял завшиж байгаад ард түмэн уурлаж байна. Засгийн газраас авлигалтай хийх тэмцлээ гүнзгийрүүлэх үүднээс Эрүүгийн тухай хуульд дараах өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байна. Үүнд:

-Авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүнийг нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасах, өршөөл уучлалт үзүүлэхгүй байх,  бүх шатны сонгуульд өрсөлдөх эрхийг хасах

-Эд хөрөнгийг хурааж улсын орлого болгох

-Хялбаршуулсан журмын эрхзүйн орчныг хүчингүй болгох

-Ялын дээд хэмжээг 5-12 жил байсныг 12-20 жил болгож өөрчлөлөөр хуульд тусгалаа. 

Аалз мэт бүрхсэн авлигын торыг тасалж тэмцэх тэмцлээс би алхам ч ухрахгүй гэдгээ хэлье. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг яаралтай хэлэлцэн баталж өгөхийг хүсье. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол төрд шударга ёс ялан мандах болтугай. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.