СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Т.Мөнхбаярыг АН-ыг төлөөлөх эрхтэй хүн гэж УДШ үзсэнгүй

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

Монгол улсын Хөдөлмөрийн баатар, "Эрдэнэс силвер ресурс" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Т.Мөнхбаярыг АН-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй эсэхийг өнөөдөр Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн бүрэлдэхүүн хэлэлцжээ. 

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны дарга гэх Т.Мөнхбаяр нь Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанд “... АН-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр ҮБХ-ны дарга Т.Мөнхбаярыг бүртгэж өгнө үү” хэмээн хүссэн аж. Чингэхдээ Ардчилсан намын дарга гэх С.Эрдэнэ, Ардчилсан намын дарга гэх Х.Баттулга, Ерөнхий нарийн бичгийн дарга гэх Д.Эрдэнэсувд, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга гэх Ч.Өнөрбаяр, дэд дарга гэх Б.Гарамгайбаатар, Ц.Оюундарь, Р.Эрдэнэбүрэн, Ч.Отгочулуу, нийслэлийн намын дарга гэх Э.Бат-Үүл нарын хүсэлт, тайлбар, гарын үсгийг хавсаргасан байжээ. 

Улмаар Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр хуралдаж, Ардчилсан намын дотоод маргаан нь шийдвэрлэгдээгүй байх тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.