СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНСУ-аас Монгол Улсын 165 иргэнийг албадан гаргажээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

БНСУ-ын Хууль зүйн яамнаас өнгөрсөн арав, арваннэгдүгээр сард зохион байгуулсан ажиллагааны хүрээнд тус улсад хууль бусаар оршин сууж байсан 10 мянга гаруй цагаачийг албадан гаргаж, сайн дураараа нутаг буцах хөтөлбөрт хамруулсан гэжээ.

Тус улсын Засгийн газар коронавирусийн цар тахлын улмаас бичиг баримтгүй гадаадын иргэдийн дунд халдвар тархахаас сэргийлэх ажилд төвлөрч байсан бол энэ оны аравдугаар сараас эхлэн хяналтаа чангатгаж, тогтмол эргүүл хийх болсон юм. Ингэхдээ зугаа цэнгэл, массажны газар зэрэг нийгэмд хор хөнөөл учруулж болзошгүй салбаруудаас гадна логистик, хүргэлтийн үйлчилгээ гэх мэт солонгос иргэдийн ажлын байртай нягт холбоотой салбаруудыг онилсон байна.

Тэднийг улсаар нь авч үзвэл, Тайландын 1,441 иргэн, Вьетнамын 814 иргэн, Хятадын 587 иргэн, Монголын 165 иргэн байсан аж.

Харин өршөөлийн хөтөлбөрийн хүрээнд 7,378 хууль бус цагаач тус улсаас сайн дураараа гарсан бөгөөд ингэснээр тэд торгуулиас чөлөөлөгдсөнөөс гадна хилээр дахин нэвтрэх боломжтой болсон байна.

Эх сурвалж: Yonhap

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.