МЭК судалгааны байгууллагаас "Засаглалын хямрал: Парламент иргэдийг төлөөлөх чадвар алдагдсан байдал" тайланг танилцуулав. Тус судалгааг Улаанбаатар хотын мянга гаруй иргэнээс авчээ. Тус байгууллагаас хийсэн судалгаагаар төв талбайд үзэл бодлоо илэрхийлж буй жагсаалыг 90 гаруй хувь нь дэмжсэн байр суурь илэрхийлжээ. Учир нь иргэд нийгмийн тэгш бус, шударга бус байдлыг эсэргүүцдэг гэж хариулсан байна. Харин иргэдийн 50 хувь Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэж хариулсан бол судалгаанд оролцогчдын 26 хувь нь УИХ иргэдийг төлөөлөх чадваргүй болсон гэж үзжээ.
МЭК ХХК-ийн захирал, судлаач Л. Золбаатар:
-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ анх нүүрсний хулгайн асуудлыг гаргасан. Засгийн газрын ажлын талаар иргэд байр сууриа илэрхийлэхдээ 50 гаруй хувь нь энэ асуудлыг цэгцлэх цаг болсон гэж дэмжиж байна. Харин 30 орчим хувь нь энэ асуудлыг жүжиг гэж үзсэн. Мөн 40 хувь нь үр дүнд хүрэх магадлалтай гэж хариулсан.
Иргэд нэр дэвшигчийн амлалтад хууртаж, “ходоодоороо” сонголт хийж байна. Мөн иргэдийн 23 хувь Засгийн газрыг огцруулахыг дэмжиж байгаа бол 50 гаруй хувь нь огцруулах шаардлагагүй, үлдсэн нь улс төр мэддэггүй гэж хариулжээ. Иргэд Засгийн газрыг огцруулсан ч дараагийн Засгийн газрыг хэрхэн томилох вэ гэдэг асуултад хариулж чадахгүй байна.
УИХ-ын сар болгоны үнэлгээнд арваас сүүлийн нэг сард 2.7 үнэлгээг авсан. Одоогийн УИХ маш муу гэдэг үнэлгээ авчээ. УИХ иргэдийг төлөөлөх чадваргүй болсон гэж 26 хувь нь үзэж байна. Үнийн өсөлт УИХ-д хамаатай гэж иргэдийн 24 хувь үзэж байна. УИХ-ын гишүүн Ч.Ундрамын үйлдэл УИХ-ын нэр хүнд унахад нөлөөлсөн байна.
Сонгогчдын 45 хувь нь ээлжит бус сонгуулийг 2023 онд хийх нь зөв гэж хариулжээ. Харин 28 хувь нь эсэргүүцсэн байр суурь илэрхийлсэн байна. УИХ тарахаас өөр аргаар энэ засаглалын хямралыг даван гарах боломжгүй болчихоод байна.
Иргэдийг төлөөлөх чадваргүй болсон УИХ Үндсэн хуулийг өөрчилж болох уу гэдэг асуудал яригдана. Ээлжит бус сонгуулиар сонгогдсон дараагийн 76 гишүүн нь ҮХНӨ-ийг хийх нь хамгийн зөв хувилбар. Үүний дараагаар дахин нэг сонгууль хийх хэрэгтэй. Хэрвээ УИХ-ын гишүүдийн тоог нэмэх бол бүрэн эрхийг нь хязгаарлах нь зүйтэй. Мэдээж их хөрөнгө мөнгөөр УИХ-ын сонгуулийг хийдэг. Ингэхгүй бол бид бүр их зардал гаргана. Одоо 60 хоногийн дотор ээлжит бус сонгууль хийх эрх зүйн зохицуулалт байгаа. Сайн дураараа ойрын хугацаанд тарвал засаглалын хямралыг даван гарна.
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийх шаардлагатай гэж иргэдийн 60 хувь нь үзэж байна. УИХ гишүүдийн хамгаалалтын бүс болчихоод байна. Гишүүдийн халдашгүй байдлыг халах ёстой гэсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
За нэлээд нь иймэрхүү дээрэлхүү байдаг байгаа төрөөс төрсөн тэрбумтангууд буруу гараар орсон мөнгө буцахдаа гай дуудна гэж Анужин гэж аймаар дээрэлхүү хүн байналээ Ундралын аймаар дээрэлхэж байгаа бичлэг байдаг
Ундрам хурдан зайлахгүй бол цааш нь маш их бузар булай илэрч гай нь гахай шиг болно