Нүүрсний хулгайн хэрэгт шалгагдаж байгаа 17 хүний нэрийг Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас зарласнаас хойш бараг бүгд өөрсдийгөө энэхүү хэрэгт хамаагүй хэмээн мэдэгдэл хийлээ. УИХ-ын гишүүн Ц.Анандбазар бүр "Долдугаар ангидаа хамгийн сүүлд нүүрс зөөж байсан" тухайгаа хуучлав.
Харин АТГ "өөр" бодолтой байна. Тус газрын хэвлэлийн албанаас "Зарим хүн нүүрс гэж юу байдгийг ч мэдэхгүй гэж байна. АТГ-ын шалгаж байгаа хэргүүд дотор Эрдэнэс Тавантолгойгоос тендер авсан гэх үйлдлүүд бас байгаа. Худалдан авалтын нийт 576 гэрээ байна. Нүүрс зөөснөөс гадна худалдан авалт, хөрс хуулалт, олборлолт, захиалгат ажлуудыг АТГ бас шалгаж байгаа" гэв.
Нүүрсний хулгайн хэрэгт шалгагдаж байгаа 17 хүн өөрсдийгөө энхийн цагаан тагтаа гэж дуу дуугаа авалцан мэдэгдэж байгаа ч АТГ баримт нотолгоон дээр үндэслэн, "өөр" бодолтой байна. Иймд цаашид 1.3 их наядын гэх энэхүү хэрэг хэрхэн шийдэгдэхийг бүгдээрээ хүлээх л үлдлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Gol nuurs tz hereg bol jenko zi gansuh ganbat nar edniig horij shalgahiig shaardana uu uneheer nuursnii hulgaichid tai temtsene gej baigaa bol