Ардчилсан намаас нүүрсний хулгайн асуудалд нэр холбогдсон 17 улс төрчийн нэрийг зарласны дараа өөрсдийн байр сууриа илэрхийлэв.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал:
-АТГ-ын дарга З.Дашдаваа танд гүн эмгэнэл илэрхийлье. Нүүрсний хулгайч гэх 17 хүнийг зарлалаа. Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар та хоёрт бүр илүү харамсаж байна. Шинэ үеийн тэмцэгч биш, ах нарын дохио зангаанаас гарч чадаагүй байна гэдгийг олж харлаа. Та нар нүүрсний хулгайч гэх сенсааци нийгэмд тарьж, нүүрсэн дээр хэн эзэн суух вэ гэдэг тэмцэлд орохдоо зориг зүрх чинь хаана байсан бэ?
Сү.Батболд хаана байна, Хотгор шанагын уурхайг 10 сая доллараар зарсан Ч.Хүрэлбаатар хаана байна? Гэмгүй царайлж нүүрээ нуусан П.Анужин чинь хаана байна?
Ардчилсан намд ирж буй мэдээлэл бий. Бид та нарыг эдгээр жинхэнэ хулгайч нараа зарлана гэж харж байсан. Манай нам өнөөдрийг хүртэл тэмцэл, жагсаалд оролцоогүй.
Гэтэл эрх баригч нам 2016 оноос хойш ажилгүй, эрх мэдэлгүй байгаа Ардчилсан намын гишүүдийг нийгэмд чичиллээ. Парламентийн танхимд сууж байгаа хүмүүсийн чинь тал нь хулгайч шүү дээ. Тэд нарын нэрсийг бид хууль хяналтын байгууллагад мэдэгдэх болохоо үүгээр мэдэгдэж байна гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ард иргэдийн жагсаалын хүчийг буруу тийш нь эргүүлж, хэдэн жараахай зарласан болоод акулууд болох Сү.Батболд, Хүрэлбаатар ...нар нуугдаж үлдвэл ёстой жинхэнээр нь тэмцэх хэрэгтэй дээ, энэ бол сөрөг намаа намнах, хэрэгт түлхэх шанс биш шүү!
Мэддэг юм бол тэр хүмүүсээ ил тод зарлаач
УУЧЛААРАЙ БИ МОНГОЛ ХҮН НАДАД МЭДЭЭЛЭЛ ХОМС. ГЭХДЭЭ СҮ.БАТБОЛД, Ц. ЭЛБЭГДОРЖ ГЭДЭГ ЭНЭ 2 ХҮНД их учир байх шиг МОНГОЛЫН БҮХ АРД ТҮМНИЙ БОЛОМЖЫГ БАЙХГҮЙ ХУЛГАЙЛСАН ХҮН ЭНЭ 2 ГЭЖ БОДДОГ.
Хулгайч нар хулгайчаа барьж өгнө. Хэлж л байг.
С одонтуяа алга байх юм
Uu,Anuujin bas bna gejuu.Ih l daruu,tuluv amitan bdg.bizdee.yandaa ta nar