СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Өөртөө 100 тэрбум төгрөг олгосон ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун огцрох болзлоо хангажээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

УИХ-ын гишүүн Х.Болорчулууныг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилогдох үед "Дорнод гурил компанийн эзэн хүн Хөдөө аж ахуйн сайдаар томилогдох нь эрх ашгийн зөрчил үүсэхгүй юу" хэмээн дээд дооргүй ярьж байсан. 

"Эрх ашгийн зөрчил үүсэхгүй ээ" хэмээн томилогдож байсан. Гэтэл Х.Болорчулуун сайд болуутаа татвар төлөгчдийн 100 тэрбум төгрөгийг зээл хэлбэрээр гурилын үйлдвэрлэл эрхлэгчдэд олгуулахаар Засгийн газрын тогтоол гаргуулсан нь албан тушаалаасаа буух болзлоо хангасан үйлдэл болжээ. 

Засгийн газрын 437 дугаар тогтоолоор "Дотоодын улаан буудайгаар гурил үйлдвэрлэгч аж ахуйн нэгжид шаардлагатай 100 тэрбум төгрөгийн зээлийн хугацааг 1 жил, зээлийн хүүг жилийн 6 хувь байх"-аар оруулж батлуулсан байна. 

Энэ талаар "Ургац хүдэр" ХХК-ийн ерөнхий захирал Л.Цандэлэгээс байр суурийг нь сонирхоход, 

-Гурил үйлдвэрлэгч нар дөрвөн сарын өмнө гурилын үнийг нэмсэн. Биднээс 500 төгрөгөөс авсан улаан буудайг тав нугалж зардаг хүмүүс. Дээрээс нь гурилын үйлдвэрийн эзэн Х.Болорчулуунаар татвар төлөгчдийн 100 тэрбум төгрөгийг гаргуулж байгаа юм байна л даа. Энэ бол хулгай шүү дээ. Эрүүгийн хэрэг үүсгэн шалгах хэрэгтэй. 

Гурил үйлдвэрлэгч нар гурилын үнийг үндэслэлгүй нэмсэн нь хууль бус гэдгийг ШӨХТГ-аас тогтоосон. Ингэж тогтоогоод байхад  салбарын сайд Х.Болорчулуун юу ч хэлэхгүй гүлдийгээд байгаад байх юм. Ард түмэн өнгөрсөн дөрвөн сард 1кг гурил тутамд 1000 төгрөг илүү төлсөн байна шүү дээ. Үүнийг ядарсан ард түмэнд буцааж өгөх ёстой шүү дээ. Өгдөггүй юм бол хууль зөрчсөн гурилын үйлдвэрлэгч нарыг торгож, орлогыг нь улсад авах ёстой шүү дээ. Ингэж хэллээ гээд манай компанийг бойкотолж, ХХААХҮЯ будааг маань аваагүй. Хүдэрт 3000тн будаа овоолгоотой байна. Бүр болохгүй бол би будаагаа Сүхбаатар талбайд асгая гэж бодож байгаа гэсэн бол, "Алтан тариа" ХХК-ийн ерөнхий захирал П.Цэнгүүн "Манай компани хөнгөлөлттэй нэрийн дор төсвийн хөрөнгө шамшигдуулсан элдэв зээл хөтөлбөрт ордоггүй зарчимтай. Хөнгөлөлттэй зээл гэдэг бол хулгай шүү дээ" гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.90

Ийм ашиг сонирхолтой хүнийг яагаад тавьдаг юм болдоо

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.90

Ард түмэнд хямд чанартай хүнсээр хангах үүрэгтэй яамны сайд ашиг сонирхолтой хүн одоо огцруулах хэрэгтэй

Зочин
1 жилийн өмнө
103.212.116.199

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй нийлж эрчим хүчнээс их тендер шаасан гээд бичээд л байсан, ер нь их хогийн нөхөр. Сайд болмогц газар, хэлтсийн дарга нараа сольж өөрийн хүмүүсээ тавьсан, тухайлбал: Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар тагнуулд байсан гэх хүнийг томилсон, тэр нь ажил огт мэдэхгүй мөртлөө бусдыг их дарамталдаг, танил талын авгай нарын хов живээр ажлаа хийдэг гэх мэт. Энэ сайданцарын үнэн нүүр царайг тун удахгүй ил тод мэдээлэх болно. Хүлээж байгаарай.

Батбаяр
1 жилийн өмнө
202.9.40.46

Үнэн бол шуналтай, сувдаг сэтгэлтэй энэ сайдыг огцруулах л болждээ.. Монгол төрөөс нэг мөсөн холдуулах ёстой, хар гэрт л суух ёстой луйварчин нөхөр бололтой

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.