Монгол улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гарсан шийдвэрийн талаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар болон ХЗДХЯ-ны ТНБД П.Сайнзориг мэдээлэл хийлээ. "Эрдэнэс Тавантолгой"-н талбайгаас 340 мянган тонн нүүрс алга болсон ба орон нутгийн өмчит "Тавантолгой" ХК-иас хэргийг хүлээж, буцаан төлөх санал тавьсан нь анхаарал татаж байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар:
-Уул уурхайн биржээр ирэх оны долдугаар сарын 1 хүртэл нүүрсээ худалдах шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар гаргалаа.
ХЗДХЯ-ны ТНБД П.Сайнзориг:
-Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Эрүүгийн хэргийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ руу оруулж, яаралтай горимоор шийдвэрлүүлэхээр тогтлоо.
Талбай дээр жагсаж байгаа иргэдээс Эрүүгийн хуультай холбоотой хэд хэдэн шаардлага тавигдсан. Тухайлбал, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түлгэлзүүлэх саналыг гаргаж болдог. Эрх нь дууссанаас нь эхэлж хэргийн хугацааг тооцохоор болж байна. Мөн, авлига, албан тушаалын хэргийг өршөөлд хамруулахгүй болно. Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр заалтад торгох ял байдаг. Торгох ялыг хална. Авлига, албан тушаалын хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа байхгүй байх өөрлөлтийг тус тус оруулахаар болж байна.
-Та "Тавантолгой" ХК-ийн Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон. Ажлаа юунаас эхлэв. Мөргөцөг алга болсон гэх хэрэг тогтоогдсон уу?
-Дөрөв хоног ажиллаад өчигдөр шөнө ирлээ. Тавантолгой ХК-ийн бичиг баримтуудыг шалгаж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.
Нэг зүйлийг цохон хэлмээр байна. Засгийн газраас тус компанийн хувьцааг өөр байгууллага руу шилжүүлэх асуудал байхгүй. Мөн, үйл ажиллагааг нь зогсоох асуудал байхгүй.
Хоёр асуудлыг шалгаж байна. Нэгд, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн талбайгаас мөргөцгийг хил давуулсан гэх асуудал. Шатсан ч гэж яриад байгаа. Хоёрт, "Эрдэнэс Тавантолгой"-н талбайг давж 340 мянган нүүрс алга болсон гэх асуудал. Тавантолгой ХК-ийн удирдлагууд буцааж төлье гэж ярьж байгаа. Мөнгөн хөрөнгөө өгөх үү гэдэг асуудлыг мухарлана. Ийм их хэмжээний мөнгө авсан юм чинь улсад татвар төлсөн байх ёстой. Компанид орлого орсон байх ёстой. Аль нэг тээврийн компани тээвэрлэсэн байх ёстой. Бүгдийг нь шалгаж тогтооно гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
за болж дээ, тэхдээ зөвхөн буцааж төлөөд зогсохгүй х
Төлнө гэнүү яаж төлөх юм бэлэн төлөх үү Хятадаас нүүрсээ авч буцаан төлөх үү эсвэл хаа нэгэн газраас хулгай хийж тушаах уу
Хулгайлсан хулгайчид нь зүгээр үлдэнэ гэж үү тийм хайр байхгүй шүү
Энэ хэмжээний нүүрсний мөнгийг наадуулдуул чинь 10 дахин нугалсан ч төлөх чадвартай.Дэлбэртлээ баяжсан.